Хөлийн есөн хуруугаа алдсан залууд өнөөдөр хоёр өрөө байр хүлээлгэж өгнө

2019/02/27
Share |
Хүмүүс:
Хөлийн есөн хуруугаа алдсан залууд өнөөдөр хоёр өрөө байр хүлээлгэж өгнө

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид одоогоос хоёр жилийн өмнө алба хааж байхдаа хөлөө хөлдөөн улмаар хөлийнхөө есөн хурууг тайруулсан Ж.Баярцогтод зориулан эхлүүлсэн хандивын аян амжилттай болж өндөрлөжээ.

Дуучин Э.Энх-Эрдэнийн эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд нийтдээ 50,3 сая төгрөг цугларсан бөгөөд Ж.Баярцогтод өнөөдөр оройн 20 цагт хоёр өрөө шинэ байрыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ.

Эхнэр болон охины хамтаар амьдардаг байсан тэрээр ийнхүү шинэ байранд гал голомтоо бадраах гэж байна. Байрны түлхүүр гардуулах үйл ажиллагаа оройн 20 цагаас тус аяныг санаачилсан Э.Энх-Эрдэнийн фэйсбүүк хуудаснаас олон нийтэд шууд хүрэх ажээ. 

 

Image result for хөлийн хуруугаа алдсан цэрэг

 

Image result for хөлийн хуруугаа алдсан цэрэг

 

Image may contain: 3 people

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Энэ аяныг санаачлан зохион байгуулсан дуучин Энх-Эрдэнэд баяр хүргэе , цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье
IP:66.181.161.24  2019-02-27 17:05:42
BAYARLALAA DUUCHIN ENHERDENEDEE MASH IH BAYARLALAA MONGOLIIN URLAG SPORTIIN MANLAILAL BOLSON BUSAD NI CHAMAAS ULGER AVAASAI
IP:182.160.0.208  2019-02-28 06:14:44
otgoo BAUARLALAA.Enh erdenedee amjilt hycie.ehe zaluud cain caihnig hucie.
IP:66.181.178.69  2019-02-28 09:24:50
Иргэн Энхэрдэнэ хүүд баярлалаа. Цаашдынх нь уран бүтээл, сайн үйлсийн ажилд нь улам их амжилт хүсье. Байртай болсон Баярцогт хүү энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайрыг дааж амьдраарай. Нэг их баярласан шинжгүй, ингэх ёстой гэсэн дүр зураг харагдаад байхийн. Баярлаж талархаж сурах хэрэгтэй шүү.
IP:150.129.142.169  2019-02-28 09:29:55
Иргэн Энх-Эрдэнэдээ маш их баярлалаа! Харин манай саятан тэрбумтнууд ард түмний өмч хөрөнгө, ардчиллын ачаар буюу завсар сиймхийгээр хэдэн үеэрээ барж идэж чадахгүй хэмжээгээр баяжчихаад ядарсан зүдэрсэндээ гар сунгах нь бзз хэл, хох нь гэсэн маягтай ярвалзаад байж байдаг нь гунигтай. Сувдаг эдгээрийг хэрхэн яаж хөрөнгөжсөнийг нь шалгаад хууль бусаар хөлжсөн бол хурааж ард нийтэд зориулбал монголчуудын ихэнхийнх нь амьдрал подхийгээд л явчихна даа. Нөгөө 30 гэр бүлийн бус, 3 сая хүний төлөө зүтгэнэ
IP:64.119.16.208  2019-02-28 16:15:32
Иргэн гэж сонгогдсон ерөнхийлөгч энэ тал дээр санаачилга гаргавал ард түмэн дэмжинэ дээ. Сонгуулийн өмнө зөндөө амладаг баян улс төрчдөд үлгэр жишээ болооч ээ
IP:64.119.16.208  2019-02-28 16:19:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.