Хүүхдүүдээ Момо гэх дүрээс хол байлга!

2019/02/28
Share |
Хүмүүс:
Хүүхдүүдээ Момо гэх дүрээс хол байлга!

Сүүлийн үед “Youtube”-ээр хүүхдүүдийн үздэг кино, бичлэг дундуур гэнэт гарч ирэх болсон Момо гэх аймшгийн зохиолын дүр аюул дагуулж байна. Японы аймшгийн зохиолын дүрээс сэдэвлэсэн, дараа нь киноны дүр болсон Момогоор дамжуулан хакерууд бага насны хүүхдүүдийн анхаарлыг татах тоглоом зохиожээ. Мөн Момо хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн кино, бичлэг дундуур гарч ирж, тэдэнд судсаа хэрхэн зүсэх, сэрээ бариад залгуур руу хатгах зэргээр амиа хорлох аргын талаар ухуулан ярих болжээ. Мөн бусдыг хэрхэн хорлох талаар хүүхдүүдэд ярьж, хэлснийг нь биелүүлэхгүй бол очиж авна, өөрийнх нь ярьсан зүйлийн талаар хүнд хэлвэл ээж аав, ах дүүг чинь хөнөөнө гэж сүрдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улсын цагдаагийн байгууллага иргэддээ анхааруулга өгчээ. Хакердсан хүмүүсийнх нь ашигладаг дугаар ашиглалтад байхгүй байсан аж. Хакерууд хүүхдүүдийг айлгаж, заримд нь нөлөөлсөн байж болзошгүй гэсэн баримт ч байна. Тухайлбал, Момогоос болж Украинд сурагч охин амиа хорлохыг завдаж, нэг хүүхэд тагтнаасаа үсэрсэн. 

Аргентинд 12 настай охин амиа хорлосон гэсэн албан бус мэдээлэл гарсан. Мөн Филиппинд бага насны хүүхэд эм хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан тохиолдлыг Момотой бичлэгээс болсон байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Хүүхдүүд “Youtube”-ээс бичлэг үзэж байхад мангас гарч ирсэн, ганцаараа байхаас айж байна гэх зэргээр эцэг эхдээ ярих болсон байна. Иймээс уншигч та хүүхдүүдээ Момо гэх энэ дүрээс хол байлгаж, үзэж байгаа хүүхэлдэйн кино, бичлэгийг нь анхаарч, уг мангасыг харсан ч айхгүй байж, хэлсэн зүйлийг нь дуурайж болохгүйг сануулаарай.

 

 

 


 

 

 

 

О.Чанцалдулам 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
oo yMR AIMAR YUM BE XVVXDVVDDE XOL BAILGARAI
IP:66.181.160.116  2019-02-28 21:19:29
Muuhai Iimerhuu elii balai um huuhed ruu yawuulj bdag novshnuud tengeriin gesgeel hureed l uhne shd ,
IP:64.119.27.148  2019-02-28 23:23:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.