Амиа алдсан шүүгчийн асуудалтай холбогдуулан ажилтнуудаа ажлаас нь чөлөөлжээ

2019/02/28
Share |
Хүмүүс:
Амиа алдсан шүүгчийн асуудалтай холбогдуулан ажилтнуудаа ажлаас нь чөлөөлжээ

Өнгөрөгч амралтын өдөр ШШГЕГ-ын харьяа урьдчилсан хорих 461-р ангид саатуулагдаж байсан шүүгч, хуульч Л.Бямбаа амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан өнөөдөр ШШГЕГ-аас олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь халсныг мэдэгдлээ. 

Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулсан гэх бөгөөд 461-р ангийн дарга болон тус ангийн харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг ч мөн ШШГЕГ-ын зүгээс мэдэгдлээ. Ангийн даргыг согтуу байсан гэх мэдээлэл тархаж эхэлсэн ч энэхүү мэдээлэл ташаа мэдээлэл байсан гэлээ. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.