Цуврал гэмт хэрэгтнийг саатуулжээ

2019/03/04
Share |
Хүмүүс:
Цуврал гэмт хэрэгтнийг саатуулжээ

Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт 04:00 цагийн орчимд ажлаа хийж явсан ТҮК-ийн ажилтан 53 настай эмэгтэй И-г үл таних этгээд хүчирхийлэн хэргийн газраас зугтжээ. Мөн хоёрдугаар сарын 24-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 24 настай эмэгтэй Н-г гэртээ орох замд нь зодож гэмтээгээд хүчирхийлсэн хэрэг давтан гарсан байна. Шалгалтын явцад дээрх хоёр хэргийг 34 настай эрэгтэй М гэгч үйлдсэн нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  Иймд, шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганц нэгээрээ явахгүй байх, үл таних этгээдтэй харилцаа үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

 

Image result for цуврал гэмт хэрэг

 

 

 

 

Б.Цог



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.