Хүмүүс: |
Нэгэн цагт театрын тайзнаа мандаж явсан гурван бүсгүй театраасаа гарч "Хувьсал" продакшд нэгдэж ёстой л хувьсгал хийн гарч ирсэн. Дэлгэцийн бүтээлд түлхүү хүч үзэж олон дундаас онцгойлон ялгарч явсан гурван бүсгүйг туурга тусгаарласан гэх мэдээ олон ч хүний анхаарлыг татаад байсан. Чухам юунаас болж ийнхүү тусдаа уран бүтээл туурвих болсныг тааж ядахдаа тэдний дунд "маргаан" дэгдсэн байж магадгүй хэмээж байсан олон нийт шинэ киноны сургаар тэднийг ёстой л "өрсөлдөгчид" мэтээр харж байв.
Харин "Хувьсал" продакшны шинэ уран бүтээл болох "Тэнгэрээс буусан од" киноны нээлтийн арга хэмжээнд тус продакшнаас туурга тусгаарласан "хоёр Ганаа" хүрэлцэн ирж баяр хүргэсэн нь олон ч хүний сэтгэлийг хөдөлгөөд амжжээ.
Тэднийг хамтдаа байгааг харах олон ч хүнд таатай байгаа бололтой, урмын үгс, магтаалаар тэднийг ёстой л булах шиг болно лээ.
Хоёр Ганаагийн хувьд тусдаа "Аримун" продакшнаа байгуулан тун удахгүй "Халуун зүрх" киногоо нээх гээд тун ч завгүй яваа. Шинэ киноны сураг зэрэг дуулдсан болоод ч тэр үү тэднийг нэг мөр хоёр тийш харсан хэмээн бодож байсан олон нийтэд жүжигчин бүсгүйчүүд ийнхүү сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ батлан харуулжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn