Ж.Батзандан: Б.Хурц намайг энэ тухай яривал ”оронд чинь нухна шүү” гэсэн

2019/03/04
Share |
Хүмүүс:
Ж.Батзандан: Б.Хурц намайг энэ тухай яривал ”оронд чинь нухна шүү” гэсэн

"Эрдэнэт" үйлдвэрийн тойрсон асуудлаар өнөөдөр УИХ-ын нэр бүхий таван гишүүн мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд энэ үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой нийт материалын ердөө тавны нэгийг ил болгож байгааг мэдэгдсэн. 

Тус хэрэгт эрх мэдэл бүхий эрхмүүд оролцож, хуулиас гадуур үйлдэл хийсэн нь энэ үеэр ил болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Та бүхэн мэдэж байгаа байх. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хулгай боллоо, луйвар боллоо, Монгол улсын 10 гаруй хуулийг зөрчлөө гэдэг асуудлаар би УИХ-ын тогтоолын төсөл шийдвэр гаргуулах гээд Ардын намаас Ц.Нямдоржтой хамтарч явж байсан. Хоёр жил хагасын өмнө. Тэр үед Ардчилсан намын бүлгийн дарга ТЕГ-ын дарга Б.Хурц гэдэг хүн "чамайг энэ тухай яривал орон дотор чинь нухчихна шүү" гэж ярьж байх тэр үед би прокурор дээр очсон. "За энэ тагнуулын дарга чинь намайг орон дотор нухна гээд байна аа, энэ асуудлыг яривал. Энэ Эрдэнэтийн 49 хувийг авсан процесс чинь тэр чигээрээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна, та шалга аа" гэж би хэлж байсан. Тэгэхэд "Ж.Батзандан гишүүн ээ, энэ гэмт хэрэг биш ээ" гэж одоогийн энэ прокурор М.Энх-Амгалан миний өөдөөс хараад ярьж байсан юм. Ийм прокурорыг би сүүлийн гурван жил харж байна. Энэ нөхөр МАНАН бүлэглэлээс тавигдсан прокурор, Ц.Элбэгдорж энэ хүнийг томилсон юм. Монголын түүхэнд цагдааг прокуророор томилж байсан түүх байхгүй. 

 

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү. 

 

 

Image result for батзандан хурц

 

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Batzandan bolon tuunii nohodod hudlaa hutsaad l bhiin. Ard tumniig mal gej bodood bgamuu? 49 yaridag shugee 51% talaar ingej gutsaach!!! yamarch bolovsrolgui yumnuud ediin zasgiin talaar suuri oilgolttoi bolmoor yum manai uls torchid,
IP:66.181.186.136  2019-03-04 16:59:17
Яг хэллээ Хурц одоо МИАТ инег хоёрыг атгаж байгаа үхэж далд ороосой
IP:66.181.161.2  2019-03-04 18:47:54
Цэрэн Монголын сэтгүүлч нэртэй хэдэн охид баньд нарыг мэдлэг боловсрол, ёс суртахуунтай болгох юмсан. Харанхуй, бүдүүлэг, арчаагүй, заваан нь хэрээс хэтэрсэн байх юм.Гурван асуулт зөв асууж, таван үг зөв бичиж чадахгүй юм.
IP:122.201.31.147  2019-03-05 00:47:43
үнэн Монгол битгий хэл дэлхийн түүхэнд цагдаа прокурор болсон түүх байхгүй,
IP:46.101.167.63  2019-03-05 08:22:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.