Хамтран амьдрагчаа шатаасан этгээдэд ”бүх насаар нь хорих ял” оноолоо

2019/03/05
Share |
Хүмүүс:
Хамтран амьдрагчаа шатаасан этгээдэд ”бүх насаар нь хорих ял” оноолоо

Одоогоос нэг жилийн өмнө хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, цогцсыг шатаасан Б-д бүх насаар нь хорих ял оноолоо.

Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр  нэгдүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт 2018 оны тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг хамтран амьдрагч Б гэгч нь амь насыг нь хороогоод, цогцсыг нь гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаасан байжээ. Улмаар Төв Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  хуралдаанаар, шүүгдэгч  Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохин алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон байна.

 

Related image

 

 

 

 

 

 

Б.Цог 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн алаач наадахаа татвар төлөгч бидний мөнгөөр бүх насаар нь тэжээх хэнд хэрэгтэй юм . Алуурчин тэжээх гэж татвар өгсөн юм уу
IP:103.9.90.130  2019-03-05 10:32:43
хаан бүх насаар нь тэжээх хэнд хэрэгтэй юм . Алуурчин тэжээх гэж татвар өгсөн юм уу
IP:202.131.227.178  2019-03-11 13:04:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.