Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч амиа алджээ

2019/03/05
Share |
Хүмүүс:
Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч амиа алджээ

Өнгөрөгч сарын 28-ний өдөр Зэвсэгт хүчний 310-р ангид алба хааж байсан цэрэг хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал тухайн өдөр цэргийн ангийн төлөвлөгөөт ажлын дагуу "Найман шарга" сувиллын газар хайрга татах ажлаар томилогдсон хоёр ажилтан хайрга ачиж дууссаны дараа элсэрхэг өгсүүр газраар явсан байна. Энэ үеэр машин зогссон гэх бөгөөд хохирогч Я.Г нь машины дугуйнд ивээс хийхээр буусан аж. Түүнийг ивээс хийж байх үед жолоочтой ойлголцож чадаагүйн улмаас машин хойш гулган хохирогчийг дайран амь насыг нь хохироосон байна. 


Хохирогч 51 настай, ахлах ахлагч цолтой 310-р ангид алба хаагч нэгэн байсан бөгөөд тус хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс хянан шалгаж байгаа аж. 

 

Image result for алба хаагч амиа алджээ

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin eee yasan hetsuu yum be
IP:47.17.79.86  2019-03-06 12:41:54
gtzfbidsw XvmMO6zowlaonbtlpb, [url=http://abwospuvgkse.com/] abwospuvgkse[/url], [link=http://dndzfsbthirh.com/ ]dndzfsbthirh[/link], http://krvpxeuhwxai.com/
IP:5.188.84.7  2019-11-09 13:26:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.