Array ( ) З.Энхболдыг Өвөрхангайд шоудаж явах хойгуур нь төслийн мөнгө цохисон луйвар нь сөхөглөө
З.Энхболдыг Өвөрхангайд шоудаж явах хойгуур нь төслийн мөнгө цохисон луйвар нь сөхөглөө
2008/04/23
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид бараг л эцэслэн тодорч тойрогоо амлаж авсан нэр дэвшигчид аль хэдийнэ өөрсдийгөө сайн хүн, сайхан амьтан хэмээн сурталчлах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа билээ. Тэдгээрийн дотроос Өвөрхангай аймгийн 17-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Зандаахүүгийн Энхболд Солонгосын телевизийн олон ангит савангийн дуурийн имижээр гангаран ард олны тархийг угаахаар шийдсэн нь эрс ялгарч байгаа юм байх.

Тэрбээр “Зоригт эрийн түүх” кинон дээр гардаг мэргэжлийн зодоонч Ким Ду Хан шиг хар цув, бүрх малгай, цагаан ороолттой дэгжин амьтан Арвайхээр хотын төв дэх хар захын лангуун дээгүүр хэсч, хүмүүстэй тамхилж rap барин мэндчилээд сүйд гэнэ. Энэ үед араас нь яг л З.Энхболдын жижгэрүүлсэн хувилбар гэмээр ялгахын аргагүй адилхан намхан залуу камер барин гүйж энд тэндээс нь бичлэг хийж сүр бадруулдаг аж.

Зарим хүмүүс Энхболд гишүүн өөрөө камер барьчихсан кино зураг аваад явж байна гэж андуурдаг тэр намхан залуу бол З.Энхболд гишүүний төрсөн дүү, аймгийн төв дээр телевизийн студитэй нэгэн бөгөөд ахынхаа пиарыг хийж өгөхөөр энд тэнд нь гараад бөгтгөнөж яваа нь тэр юмсанжээ. Харин Энхболд гишүүн өөрийнхөө багасгасан хувилбар болох дүүгээ гарынхаа аясаар хөдөлгөж “Эндээс зураг ав. Миний хажуугийн дүрсийг сайн оруул, саяын хэлсэн үгийг заавал оруулна шүү” хэмээн зааварлаж байгаа нь яг л нэр дэвшигчийн тухай инээдмийн кино хийж байгаа юм шиг санагдан тэр хавийн хүмүүсийн элгийг хөшөөж орхидог гэнэ.

Анх Төрийн өмчийн хороог толгойлон талийгаач Ш.Отгонбилэг агсаныг “Зууны луйварчин” хэмээн цоллосоор улс төрд хөл тавьсан энэ жижигхэн залуу Өвөрхангай аймагт ийнхүү өөрийнхөө сайн талуудыг олон нийтэд тод харуулсан видео кино хийж явах хооронд түүнтэй холбоотой нэгэн шум дэгдэж байгаа бололтой. Тэр нь Өвөрхангай аймгийн нэгэн суманд хэдэн жилийн өмнө олон улсын байгууллагаас хуваарилсан төслийн мөнгөнөөс идэж уусан тухай аж. Энэ булхайг нь илчлэн сөхөх тухай яриа сонгуульд нэр дэвшиж байгаатай нь холбогдон гарч ирж байгаа ажээ. З.Энхболд гишүүн уг нь өөрийнх нь тухай яриа гараад байгаа тэр газар луу л кино зурагчинаа дагуулаад гүйчихвэл жинхэнэ инээдэм, эмгэнэл холилдсон уран бүтээл гарах байх даа.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин