Array ( ) Валют арилжааны төвүүдийг шалгажээ
Валют арилжааны төвүүдийг шалгажээ
2009/01/13
Share |
Хүмүүс:
Компани:

Өнгөрсөн мягмар гарагаас эхлэн валютын зах зээл хүндэрч, үүний үр дүнд манай улсын импортын бүтээгдэхүүний үнэ өсч эхэлсэн. Валютын зах зээл дэх ханшийн хэлбэлзэл юунаас болж үүсч байгааг тогтоохоор Санхүүгийн зохицуулах хороо валют арилжааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтыг хэд хэдэн чиглэлээр явуулсан байна.

Шалгалтанд 25 валют арилжааны цэг хамрагдсан аж. Энэхүү 25 валют арилжааны цэгээс 11 нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, гурав нь зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан гэнэ. Харин үлдсэн цэгүүд нь ямар ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан нь шалгалтаар илэрчээ. Мөн шалгалтын явцад бага үнэтэй дэвсгэртийг өндөр өртөгөөр авдаг, гүйлгээний баримт өгдөггүй, 20 саяас дээш гүйлгээ хийхдээ Монголбанкинд мэдэгддэггүй зэрэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн банкууд валютын арилжааг зогсоосон нь үнэ хэлбэлзэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллййн дагуу шалгалт хийсэн аж. Шалгалтаар банкууд валютын арилжаанд хязгаарлалт хийсэн байна. Үүн дээр үндэслэж валютын эрэлт ихэсч, хий үнийн хөөрөгдөл гарсан байх магадлаптай хэмээн тус хороо дүгнэсэн байна.

Хэд хоногийн өмнө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг газрууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ санамж бичигт валют арилжааны цэгийн зөвшөөрөл олгох, тэдэнд тавих хяналтын асуудал Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороонд шилжсэн байна. Шалгалтын үеэр зөрчил гаргасан валют арилжааны төвүүдийг бүрэн эрхийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо хаах арга хэмжээ авах аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ