Array ( ) Даян аварга А.Сүхбат гэнэтхэн зодог тайлсан шигээ хувийн амьдралдаа цочир сонин барилаа
Даян аварга А.Сүхбат гэнэтхэн зодог тайлсан шигээ хувийн амьдралдаа цочир сонин барилаа
2009/01/16
Share |
Хүмүүс:
Компани:

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг ир бяр, уран хурц барилдаанаараа шуугиулан эзэгнэж явсан Даян аварга А. Сүхбат бизнесийн талбарт урваад удаж буй. Их спортод залуу халуун насаа зориулж, ард олныхоо хайр хишгийг харамгүй хүртсэн залуу аварга өнөдөр мянга мянган шавь нараа бэлтгэн "Олимп" сургуульдаа итгэл зүтгэл тавьж байгаа. Түүний хар нялхын л монгол бөхөд ухаанаа алдсан, Хонхороос үүр цүүрээр гүйхээрээ спортын ордон руу ирдэг байснаас эхлэх бахдам амжилтынх нь тухай домог мэт түүх арвин. Яг үүндэй адиалаар аваргын багшийндаа хүргэн орж, гэргий Б.Баягалантайгаа тоонот гэрт толгой холбох болсон дурлалын түүхийг одоо ч том багагүй шивэр авир хийсээр байдаг.

Энэ цагийн цуутай эрсийн нэг даян аваргийн хувийн амьдрал, хувь заяанд нүд чих тавигсад олон байдгийн дийлэнх нь залуухан охид бүсгүйчүүд. Ямартаа ч "А.Сүхбат цэцгийн үнэр ялгадаггүй эрвээхэй" гэж хэлээд эхнэр Б.Баягаланд нь "Хүний нөхөрт шүлсээ гоожуулсан"-аараа дуудуулж суухав. Энэ нь нэг талаар олны хайртай аваргын хувийн амьдралд бүдүүлгээр өлийсөн хэрэг боловч нөгөө талаар жижигхэн Монголд нууц юм гэж үгүйн үлгэрээр олны нүдэнд хэдийнэ олзлогдсон үнэнийг яалтай. Чин үнэндээ А.Сүхбат аваргыг хайрлаж харамласан олны сэтгэл ор мөр төдий яриаг амнаас ам дамжуулдаг биз. Түүнийг гэргий Б.Баясгалантайгаа хайр сэтгэлээрээ ханилсанд эргэлзэх хүн бөхийн ертөнцөд олон ч үнэн хэрэгтээ үнэн мөнийг А.Сүхбат, Б.Баясгалан, бурхан гурваас өөр хэн ч үл мэднэ.

Дархан аваргын хойморт эрх танхи өссөн боловсрол мэдлэг, монгол ёс жудаг, ур ухаан, үйл үртсээр хэнийг ч дагуулахааргүй гэргий Б.Баясгаландаа даян аварга хир халдаадаггүй ч гэр бүлийн хүрээнд эмэгтэй нь эрх дархаараа илүүрхдэгийг нь ойр дотныхон нь гэм биш зан гэдэг. Үүн дээр нь хадам аавынх нь хэмжээлшгүй эрхт лүндэн нэмэгддэг А.Сүхбат аваргын хаданд хавчуулсан халиуны зулзага мэт амьдралын тэсвэр тэвчээрийг нь гайхах хүн олон.

Тэгвэл даян аварга маань хэрэгт дуртай олны нүд чихийг сортойлгом цочир сонин барьж, хувийн амьдралдаа тэсрэлт хийгээд удаагүй байна. Байсгээд хөршүүдээ цочтол ам мурийх болсон даян аваргын гэр бүл туурга тусгаарлах болсныг ойр дотныхон нь ханцуйдаа шивнэлдсээр сууна. "Эр эм битгий хэл эрүү толгой салдаг" юм гэхэд энэнээс эрт тэдний харьцаа хүйтэрснийг аваргын зодог тайлсантай нь холбох хүн ч байгаа юм. Гэргий Б.Баясгалангаасаа туурга тусгаарласан даян аваргыг 20-иод насны мянгатад нам гүмхэн амьдрах болсныг цаг хугацаа л бидэнд гэрчлэх үлдэв. Сүүлийн үед аваргын олны нүднээс зай барих болсон шалтгаан нь энэ ч байж мэднэ. Аварга аваргаараа үлддэг гэдэг. Алдар хүнд, арал бяраас үл хамаарах амьдрал хувь заяаны эргүүлэг энэ удаад Даян аваргыг дайрав бололтой. Тэр энэ удаад зөвхөн өөрийнхөөрөө шийдвэр гаргаа биз ээ.

Эх сурвалж: Монголын нэг өдөр