Array ( ) СЭРҮҮЛЭГ СОНИН ДЭЭР ТАВИГДСАН МЭДЭЭ ОГТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙСАН ГЭДГИЙГ ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН БАТАЛЖ БАЙНА
СЭРҮҮЛЭГ СОНИН ДЭЭР ТАВИГДСАН МЭДЭЭ ОГТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙСАН ГЭДГИЙГ ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН БАТАЛЖ БАЙНА
2009/02/12
Share |
Хүмүүс:
Компани:

Сэрүүлэг сонин 2009 оны 6 тоот дугаартаа дуучин Дэлгэрмөрөнийг нялх биетэй эхнэрээ нэвширтэл нь зодож хэвтэрт оруулжээ гэсэн мэдээ тавьжээ. Энэ мэдээ дуучныг төдийгүй ар гэрийнхнийг хэвлэлийнхэнд хандахад хүргэсэн байна. Дуучин Дэлгэрмөрөн хэлэхдээ, хайртай охиныг нь төрүүлж өгсөн гэргийгээ яасан гэж зодох билээ гэж нүдэндээ нулимстай хэлж байна. Чөлөөт хэвлэл гэгддэг шар сонин хүний хувийн амьдрал руу өнгийхдөө огт болоогүй зүйлийг гүтгэн тавьдаг нь дэндүү хирээс хэтэрсэн тул тайлбар өгч байна.

Дуучин өнгөрсөн жил монгол орныхоо бүх аймгаар явж Тэнгэрийн бүсгүй тоглолтоо хийсэн. Хайртай эхнэртээ мөн монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулсан энэ тоглолтын хаалт Мартын 8-нд болох гэж байжээ. Бас хараахан очиж амжаагүй аймгууд руу тоглолтоо хүргэхээр зэхэж байх үед ийм мэдээ тавигдсан нь сэтгэл санааны гүн хямралд ороход нөлөөлсөн гэж хэлсэн. Эхнэрээ зодчихдог хүн эмэгтэйчүүдийн сайн сайхныг магтан дуулаад явж байвал хэн хүлээж авах вэ. Ер нь тэгээд хамгийн гол нь огт болоогүй зүйлийг нийтэлсэнд Сэрүүлэг сонинд асар их гомдолтой байна гэсэн. Дуучны ээж Эрдэнэчимэг шар сониныхон хэтэрхий хэм хэмжээ, ёс зүйгээ алдсныг хэлэхийг хүссэн. Дуучны гэргий ч бас Сэрүүлэг сонин дээр тавигдсан мэдээ огт худал мэдээлэл байсан гэдгийг баталж байна. Дуучин Дэлгэрмөрөн болон түүний гэр бүл Сэрүүлэг сониныг шүүхэд өгөхөө илэрхийлж байна. Захиалга борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд баримтгүй гүтгэлэг хийж байдгаа болих хэрэгтэйг дуулгаж байна

TV5 TB