Array ( ) Биеэ vнэлэгч нартай холбоотой сонин хачнаас...
Биеэ vнэлэгч нартай холбоотой сонин хачнаас...
2009/02/12
Share |
Хүмүүс:
Компани:

Манай улсад биеэ vнэлдэг эмэгтэйчvvдээс гадна эрчvvд цөөнгvй байдаг. Тэд “Болъё гэсэн ч чаддаггvй, энэ миний амьдралын нэг хэсэг болж байна даа” хэмээн ярих нь бий. 28 настай биеэ vнэлэгч гэх залуу “Намайг оюутан байхад бизнес эрхэлдэг нэг баян эгч “Би чиний сургалтын төлбөрийг өгье. Бас хэрэглээний чинь мөнгийг өгнө. Харин чи намайг дуудсан vед ирж, надад vйлчилж байгаарай” гэж хэлсэн. Энэ vеэс л би энэ ажлыг хийх болсон. Надаар байнга vйлчлvvлдэг эгч нар бий. Энэ ажлыг хийдэг гэдгийг мэдсэнээс хойш найз нар маань надаас зайгаа авсан. Харин одоо өөртэйгөө ижил ажил эрхэлдэг хэдэн залуустай л найзалж нөхөрлөж байна даа” хэмээн ярьжээ.

Дархан хотын ногоон карт
Дархан хотын биеэ vнэлэгчдэд ногоон карт гэж байдаг. Тэд ажлаа хийж яваад цагдаад баригдах юм бол ногоон картаа vзvvлдэг. Ингэснээр хөнгөн шийтгэл хvлээдэг гэнэ. Харин ногоон картгvй биеэ vнэлэгчдэд хуулийн дагуу хариуцлага хvлээлгэдэг байна. Энэ карт Улаанбаатарын зарим нэг биеэ vнэлэгч нарт ч байдаг.

Хил дамнан биеэ vнэлдэг охидын ханш
Хятадын нэгэн жижигхэн хотод 30 юаниар /5000 төгрөг/ биеэ vнэлдэг хятад охид байдаг гэнэ. Харин Эрээн хотод биеэ vнэлдэг охидын хоногийн ханш 300-500 юань /50 000 – 85 000 төгрөг/ байдаг гэсэн сураг байна.

Ягаан гудамж
Солонгос, Тайланд гэх мэт зарим нэг улс орнуудад “ягаан гудамж” гэж байдаг. Биеэ vнэлэгч худалдан авах хvсэлтэй хvмvvс энэ гудамжинд очиж болно. Солонгос улсад шилэн ханатай байшинд биеэ vнэлэгчид нь сууж байдаг. Тэд маш зузаан, платформ ултай гутал, урт даашинз өмсөөд, бvлтийтэл гоёсон байдаг байна. Ийнхvv гоёсон бvсгvйчvvдийг шилэн хананы гаднаас харж, шилж сонгон худалдан авах боломжтой аж.

Хил дамжин биеэ vнэлдэг охин…
Хятад улстай хил залгаа оршдог нэлээд хэдэн аймаг, суманд хил дамжин ажилладаг монгол охид, эмэгтэйчvvд байдаг. Эдгээр бvсгvйчvvдийн нэг болох 24 настай охинтой уулзсан юм. Яагаад биеэ vнэлэх болсон, энэ ажлыг хийхэд ямар ямар хэцvv асуудлууд тулгардаг, хэрхэн мөнгө олж, амьдралаа залгуулж буй тухайгаа тэрбээр ийнхvv ярьж байна.

...Намайг бага байхад аав, ээж хоёр маань өөд болсон. Би эгчтэйгээ, тvvний нөхөр, гурван хvvхэдтэй нь хамт нэг өрөө байранд амьдардаг байлаа. Эгч маань бие муутай тул байсхийгээд л эмнэлэгт хэвтдэг байв. Энэ хооронд хvргэн ах архи ууж ирчихээд “Ямар ч тус нэмэргvй хоолны сав” хэмээн намайг зодно. Тэр vед /одоогоос гурван жилийн өмнө/ би найз залуугаасаа жирэмсэн болчихсон байсан. Жирэмсэн байхад минь хvргэн ах зодно, дээрээс нь найз залуу маань миний найз охинтой явалдаж байгаад надад “гардуулчихсан”. Ингээд л би маш их сэтгэлээр унаж, хvний гар харж амьдарч байгаадаа гутрах болсон. Гэдэс том, хvvхэд маань төрөх болчихоод байхад эгч маань өөд болж, хvргэн ах хvvхдvvдээ хаяж явснаар гурван хvvхэд нь өнчирч над дээр vлдэв. Ингээд миний охин төрж, эгчийнхээ гурван хvvхэдтэй хамт дөрвөн хvvхэд тэжээх нэлээд хvнд vvрэг надад оногдсон. Дөрвөн хvvхдээ тэжээх, байрныхаа сарын төлбөрийг төлөх зэрэг нь ямар ч орлогогvй надад vнэхээр хэцvv байсан. Тэгээд нэгэн цайны газарт зөөгчөөр ажиллалаа. Сарын цалин 60 000 төгрөг. Энэ мөнгө бидний амьдралд огт хvрэлцэхгvй байсан…

…Нэг өдөр багынхаа найзтай тааралдаж, нэлээд ярьж суулаа. Тvvнийг би Эрээн хотод ажилладаг гэж сонссон ч ямар ажил хийдгийг нь мэддэггvй байсан юм. Тэр миний амьдралын тухай сонсоод “Эрээн хотод очиж хамт ажиллая, мөнгө сайн олно” гэснээр би охиноо найман сартай байхад нь Эрээн рvv явсан. Гэхдээ би өнөөдөр биеэ vнэлэгч гэж нэрлэгдэж байгаа ч vvндээ гутардаггvй, буруу замаар мөнгө олж байна гэж өөрийгөө хэлэхгvй ээ. Надтай хамт ажилладаг охид биеэ маш цэвэр авч явдаг, байнгын vзлэгт хамрагддаг. Бид маш их алжааж ядарсан эрчvvдийн алжаалыг тайлдаг хvн байж болно шvv дээ. Мэдээж энэ ажлыг хийхэд эхлээд надад маш хэцvv байсан, гэхдээ би мөнгө олох гэж энд ирсэн шvv дээ гээд л шvдээ зуун тэсч байсан. Бид янз бvрийн хvмvvстэй таарна, зодуулж доромжлуулна. Гэхдээ би vйлчлvvлэгчийнхээ арга эвийг олох гэж бvх л аргыг хэрэглэдэг. Энэ бол миний сонгосон ажил, миний л ажил болохоор гутардаггvй ээ…

Биднийг хамгаалж, удирддаг эзэн гэж нэг хvн байдаг. Ямар нэгэн хvнд зvйл бидэнд тохиолдох, vйлчлvvлэгчиддээ дарамтлуулах vед энэ хvн тусалж, хамгаалдаг. Тэгээд бидний олсон орлогын 30 хувийг аваад бидэнд 70 хувийг нь өгдөг. Биеэ vнэлж байгаа монгол, хятад, өвөрмонгол охид бvгдээрээ сайхан бие, хөөрхөн царай зvстэй байдаг. Энэ ажлын хажуугаар өөр ажил хийх ямар ч боломжгvй, шөнөжин ажиллаад өдөр нь унтаж амардаг. Зарим vед өдрийн цагаар ч дуудлагатай байдаг. Бид сардаа дажгvй орлого олчихдог. Мэдээж Монголд ажил хийхээс хавьгvй илvv. Тэгээд сардаа нэг удаа гэртээ ирж хvvхдvvдийнхээ хувцас, хvнс, ахуйн хэрэглээ, байрны мөнгөө өгчихөөд эргээд явдаг. Гэртээ ирээд хэд хоноход сайхан л байдаг юм. Гэвч нөгөө хэдэн зоос нь дуусахаар явахаас өөр аргагvй болдог доо. Намайг ажилдаа явсан хойгуур миний дөрвөн хvvхэд хэнээс ч дутахгvй амьдарч чаддаг. Тэдний маань том нь 14 настай, миний охин гурван настай, нөгөө хоёр нь дөрөв, таван настай. Том хvv маань 12 настай байхаасаа эхлээд дvv нараа асарч хамгаалж байсан. Намайгаа байхгvйд хvvхдvvд маань хэнээс ч дутахгvй байж чаддаг. Би өөрийгөө тоохоо больсон, миний хэдэн хvvхэд л битгий өлсөж зовоосой, энэ хэд маань л сайхан амьдарч байвал надад санаж бодох юм байхгvй. Ямар ч байсан нэг хэсэгтээ энэ ажлыг хийнэ. Тэгээд олсон мөнгөө хуримтлуулж өөрийн гэсэн юмтай болж, амьдралаа дээшлvvлнэ ээ. Надад бодож, санаж явдаг юм их бий, бид чинь бусдын л адил амьдралын төлөө л явж байгаа хvмvvс шvv гэдгийг хэлмээр байна…

bolod.mn