Array ( ) ''Энержи ресурс'' Ухаа худгийг Австралийн компанид худалджээ
''Энержи ресурс'' Ухаа худгийг Австралийн компанид худалджээ
2009/03/05
Share |
Хүмүүс:
Компани:

Авсралийн “Лейтон холдинг” компани Таван толгойн томоохон хэсэг болох Ухаа худгийн нүүрсний ордыг 2009 оны хоёрдугаар сарын 23-нд “Энержи Ресурс” ХХК-иас худалдан авчээ. “Лейтон холдинг” компани Ухаа худгийн 500 сая тонн коксжих нүүрсийг зургаан жил гаруйн хугацаанд олборлохоор төлөвлөжээ. Тус компани Ухаа худгийн нүүрсний ордыг ашиглаж эхлэхийн тулд барилгын салбар дахь хөрөнгө оруулалтаа 93 хувь бууруулна гэж мэдэгдээд байгаа юм.

“Лейтон холдинг” групппийн Ази дахь салбар компани нь Ухаа худгийн ашиглалтын лиценз эзэмшигч “Энержи ресус” ХХК-тай хамтран ажиллахын тулд 2007 оны наймдугаар сард “Leighton Mining and Infrastructure Mongolia” гэсэн охин компаниа Монголд байгуулсан байна. Ухаа худаг нь “Лейтон холдинг”-ийн Монгол дахь анхны төсөл ажээ.
“Энержи ресурс” нь “М-Си-Эс”, “Петровис”, “Моннис”, “Шунхлай”, “Алтай холдинг”, “Майн инфо”, “Тэнгэрийн цаг”, “Хасбуу”, “Тугсан” зэрэг компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм

Монголын мэдээ