Array ( ) Дээдсийн хатагтай нар арьсандаа 5000 долларын алтан утас суулгуулж vрчлээгээ арилгуулдаг
Дээдсийн хатагтай нар арьсандаа 5000 долларын алтан утас суулгуулж vрчлээгээ арилгуулдаг
2009/03/12
Share |
Хүмүүс:
Компани:

Холливудаас эхтэй пластик мэс засал Монголд орж ирээд багагvй хугацаа өнгөрч байна Хэдхэн жилийн өмнө л гоо сайхны хагалгаа цочир сонин юм шиг санаж байсан vе хэдийнэ ард хоцорч “Бурхны бvтээлд ч бяцхан засвар бий” гэдгийг хvн бvхэн хvлээн зөвшөөрөх болжээ. Одоогоос зургаа, долоон жилийн өмнө дуучин Т.Ариунаа 200 доллараар Хөх хотод очиж хамраа засуулжээ. 

Дуучин Номин нvдэндээ 150 доллараар давхраа хийлгэж гэнэ. Энэ мэт яриа сониуч хvvхнvvдийн чихнээс чихэнд гэрлийн хурдаар хvрдэг байлаа. Энэ чиглэлээр Монголдоо номер нэг эмнэлэг нь “Перфект”-ийг гэх бөгөөд Оюун эмчийн ур чадвар гадны өндөр мэргэжилтнvvдээс ер дутахааргvй гэдгийг тэдний vйлчлvvлэрч нарын өөрчлөлтөөс харж болно. Саяхан л шулуун шударга нь дэндсэн загвар зохион бvтээгч Соёлмаад “разеткан хамар”-тайгаа дуудуулаад авсан Одгэрэлийн шинэ төрх Монголын жижигхэн загварын ертөнцөд амжилт авчирсан гэлцдэг.

АЖ Долгор, “Алтжин”-гийн Алтан, УИХ-ын vе vеийн эмэгтэй гишvvд өндөр vнэ бvхий арьс татуулах тариаг байнга хэрэглэдэг гэх юм билээ. Тиймдээ ч хvрээний жаатай хvvхнvvд “Зууны эмэгтэй”-д энэ асуудлаа даатгадаг гэдэг. Нийгмийн хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа өнөөдөр энэ төрлийн мэс засал “ид шидээ” жинхэнэ vзvvлэх шиг болж байна. Азидаа гоо сайхны мэс заслаар дээгvvрт бичигддэг Солонгосын бидний ичнээ танил жvжигчид бvгд л их, бага энэ төрлийн мэс засалд орсон байдаг. Манайд ч сvvлийн vед энэ чиглэлийн vйл ажиллагаа явуулдаг гадны эмнэлгvvд олноор байгуулагдах болсон.

Тэдний ихэнхийг Солонгос эмч нар эзэлж байгаа гэдэг. Дуучин Эрдэнэтунгалаг гэхэд Солонгос эзэдтэй “Орбита” нvдний эмнэлэгт давхраа хийлгэсэн. Тvvний 15 мянган долларын хамар, нvдний засвар муугvй болсон. Сvvлийн vед манай дээдсийн хатагтай нар 5000 долларын vнэ бvхий vрчлээний эсрэг vйлчилгээтэй алтан утсыг арьсан дороо тавиулах болсон байна. 999-ийн сорьц бvхий цэвэр алтан энэ утсыг арьсны гvнд 3-5 мм-т торлож тавьдаг. Зөвхөн алтан утас гэлтгvй нийлэг эдээр хийгдсэн утас ч байдаг гэнэ. Эдгээрийг 25-35 насанд буюу vрчлээтэж эхлэхээс урьтан арьсан дороо суулгадаг бөгөөд 5-7 жил болоод солих ажээ. Алтан утас нь нэмж vрчлээтэхээс сэргийлдэг шидтэй гэж байгаа. Энэ төрлийн vйлчилгээг өнөө л Солонгос нөхдvvд хийж байна. Зөвхөн нvvрний арьсанд биш хөх, vтрээнд ч суулгадаг ажээ

Зиндаа