Array ( ) Ч.Бат-Эрдэнэ шиг толгойгоо ажиллуулаач гэж
Ч.Бат-Эрдэнэ шиг толгойгоо ажиллуулаач гэж
2009/03/28
Share |
Хүмүүс:
Компани:

Саяхан л СУИС төгсөж байсан нэг ангийнхан нэг өдөр гавъяатууд болж байна. Яагаад авж байгаа, оносон эсэх талаар хүн бүхэн дор бүрээ үнэлэлтээ өгцгөөж байгаа. Гавъяатууд маань ч өөрийн үгээ хэлсэн. Шагналаа гардаад хэлсэн тэдний үг өөрийг нь хэн болохыг багагүй таниулж байгаа. С.Жавхлан гавъяат цолоор гоёхгүй, төрийн цолыг би гоёж явна гэж цээжээ дэлдсэн. Т.Баясгалан эм хүний богино ухаанаас ургасан гэлтэй сонин үг хэлсэн. Тэрбээр ханьдаа баярлалаа гэсэн. Төрийн шагнал авчихаад тостой шөлөнд хошуу холбоод удаагүй байгаа хүнд баярлах болсон шалтгаан нь юу вэ. Ангийнхнаас нь хоцруулалгүй гавъяатын цол авж өгсөнд нь л баярлаад байгаа юм болов уу даа гэж таамаглахаас. Хоолой гавихгүй ч хувиа өгөхгүй сэргэлэн толгой гэдгээ баталж Ч.Бат-эрдэнэ “Арван хүүхэд төрүүлж өсгөж, долоон хүүгийн бакал зэхэж суусан аав, ээжийгээ баярлуулсандаа баяртай байна” гэж байх юм. Уярмаар байгаа биз дээ. Аав ээжийгээ баярлуулж чадсан аавын хүүг хэн муу хэлэх вэ дээ. Ч.Бат-эрдэнэ шиг толгойгоо ажилуулах л хэрэгтэй гэж зарим нэг хүмүүст ойр дотныхон нь захимаар юм

Factnews.mn