Array ( ) Цагийн ажил байгаа ч оюутнууд итгэл даахгvй нь
Цагийн ажил байгаа ч оюутнууд итгэл даахгvй нь
2009/05/07
Share |
Хүмүүс:
Компани:

Цагийн ажил Монголд бий болгох боломж байна уу. Эсвэл хямрал дарамтлаад чадахгvй байна уу. Энэ талаар НЗДТГ, МАОЭНХ хамтран “Цагийн ажлын тогтолцоо ба гадаад иргэдийн хєдєлмєр эрхлэлт” уулзалтаар аж ахуй нэгжийн удирдлагуудтай ярилцан энэ асуудлыг шийдвэрлэхийг зорилоо. Уулзалтад 30 гаруй аж ахуй нэгжийн тєлєєлєгч ирсэн юм. Тэдний хувьд энэ шинэ сэдэв биш ч єнєєг хvртэл амьдралд хэрэгжvvлэхэд олон хvндрэл гарч байсныг ярьж байв. Уулзалтыг нээн НХХЯ-ны стратегийн тєлєвлєлт хэлтсийн дарга Н.Аюуш “Цагийн ажлыг бий болгох талаар яам гурвалсан гэрээ байгуулан эхнээсээ хэрэгжиж иргэдийн талархлыг хvлээж байгаа. Цагийн ажлыг оюутан залуус орлогоо нэмэгдvvлэх, чєлєєт цагаараа мєнгє олох гэсэн хvмvvс их сонирхдог. Гадаадын орны туршлагыг харахад томоохон сvлжээ дэлгvvрт цагийн ажил их байдаг ч манай нєхцєлд хэрэгжихэд хvнд. Гэхдээ эрэлт хэрэгцээ байгаа учраас л цагийн ажил єнєє vед шаардлагатай болж.

Болохгvй зvйл гэж байхгvй гэдгийг мартаж болохгvй” хэмээв. Vvний дараа оюутны хєдєлмєрийн биржийн дарга Баатарцогт “ Оюутнууд цагийн ажил хийх сонирхол байдаг ч хєдєлмєрийн харилцаанд талаар мэдлэг дутмаг. Ажилд зуучлаад оруулахаар тэд буцаад л гарчихдаг. Эсвэл бэртэж гэмтэн, тухайн байгууллагаа хохироох нь бий. Нэг оюутны энэ байдлаас болж бусдынх нь ажиллах эрх хаагдан, оюутан авахгvй гэж цааргалах болсон” гэв. Энэ vеэр “Буян” компанийн хvний нєєцийн менежер Ж.Бавуудоржтой уулзсан юм.
-Хямрал санхvvд нєлєєлж эхэллээ хэмээн компаниуд ярих болж. Танай компанийн хувьд ямар байна?
-Тэр vнэн шvv. Борлуулалт муудаж байна. Манай компани гэхэд л гадаад дотоодод ноос, ноолуурын vйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. Гэвч хvмvvсийн бэлэн мєнгєний хомсдол их байгаагаас бараа зарагдахгvй 50-70 хувьд буулгаж байна шvv дээ. Дээр нь илvvдэл их гарч байна.
-Цомхотгол хийсэн vv?
-Ажлын байрыг хадгалахын тулд цомхотгол хийгээгvй ээ. Манайх чинь1000 орчим ажилтантай.
-Компаниуд цагийн ажлын талаар янз бvрийн бодолтой байх шиг байна. Танай компанийн хувьд цагийн ажил санал болгоход хvндрэл байгаа юу?
-Манайх туслах чанарын ажилдаа оюутан залуусыг цагийн ажилд авдаг. Гэвч итгэл даадаггvй юм даа. Ажлаа орхиод алга болчихно. Хєдєлмєр эрхлэхдээ хvн ямар vvрэг, хариуцлага vvрдгийг оюутнууд мэдэхгvй байна. Манайд зуны амралтаараа, хичээлийнхээ хажуугаар ажилладаг 10 гаруй залуу бий.
-Цалин нь хэд байх вэ?
-Дээд тал нь 450 мянган тєгрєг. Сайн хийвэл єндєр авна. Хийснээрээ учраас vнэлнэ. Дунджаар оюутнууд 250 мянган тєгрєгийн цалин авч байна. Тvvхий эдээ дотоодоосоо авдаг учраас зардал багатай л даа.

Монголд оюутанд цагийн ажил олдохгvй байгаа шалтгааныг ч МОХ-ны дэд ерєнхийлєгч Ч.Батсайхан ийн тайлбарлаж байв. “Оюутнуудыг цагийн ажилд оруулна гэхээр хєдєлмєрийн хуульд ийм заалт байхгvй гээд ажил олгогч нар дургvйцдэг. Эсрэгээр бид тэдэнд хєнгєлєлт, урамшуулал єгєх ёстой болдог. Хуулиа зєрчих vv, єєрчлєх vv гэсэн асуудал тулгараад байна. МОХ-ноос бол Хєдєлмєрийн тухай хуульд оюутнууд цагийн ажил эрхлэх заалт оруулахаар эрх бvхий байгууллагад саналаа єгсєн байгаа. Мєн оюутны хєдєлмєрийн дэвтэр ч гаргаж болох юм” хэмээн санаагаа цухуйлгав.

“ОБ капитал” компанийн захирал Ж.Отгонбаяр энэ vеэр тєрийн ажлыг шvvмжилсэн юм. Тэрээр “ Цагийн болон тvр ажлын байр байгуулах талаар ярьж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ хямралын vед аж ахуй нэгжийг дэмжиж байгаа тєрийн бодлого алга. Тухайлбал, хэвлэлийн компаниудад гэхэд л хийх ажил алга. Ажил байхгvй юм чинь яаж ажлын байр, цагийн ажил гаргах юм. Тухайлбал, ЕБС-ийн сурах бичгийг гэхэд л урд хєршид хэвлvvлдэг. Зургаан тэрбум мєнгийг зvгээр л хятадын нэг vйлдвэрт хандивлачихдаг. Гэтэл энд олон хэвлэлийн vйлдвэр байна шvv дээ. Бид хятадын vйлдвэрээс дутах зvйлгvй. Хэрвээ сурах бичгээ дотооддоо vйлдвэрлэдэг болчихвол олон залуус ажилтай болж, цагийн ажил гэж яриад сууж болох юм. Єєр нэг зvйл нь сав баглааг хэвлэх зуучлагч нарыг цєєлмєєр байна. Тэд компаниудын ажлыг булаагаад ямар ч гааль татвар, мэргэжлийн хяналтын шалгалтгvйгээр урагшаа явж байна. Ажил нь байхгvй компани яаж ажиллах юм бэ. Тиймээс Эрээнд тєвєє байгуулаад зуучлагч болвол хvн амын орлого, элдэв татвар, ажилчдын цалин, хяналт шалгалтгvй ажиллах юм байна” гэж ярьж байна хэмээв.

Харин ХХСVГ-ын гадаад хєдєлмєр эрхлэлтийн хэлтсийн дарга Ч.Ганхуягийн мэдээлснээр манайд 2001 оноос хойш 84 орны 73 мянган иргэн ажиллаж амьдарчээ. 2007-2008 онд гэхэд л жилдээ 5000 гадаадын ажилчин хєдєлмєр эрхэлж байсан бол єдгєє 37 мянга гаруйд хvрсэн гэнэ. Vvнээс 86,5 хувь нь хятад, БНСУ,хоёр, Орос гурав, Украйн нэг хувийг эзэлдэг байна. Ажиллаж байгаа салбараар нь авч vзвэл барилгад 45,4 хувь, уул уурхайд 27,6, боловсролд 6,3 хувь байна. Улс орны эдийн засаг “донсолгоотой “ байгаагаас барилга, уул уурхайн салбарт ажиллах гадаад ажилчдын тоо 0,5 хувиар буурчээ.

Энэ мэдээллийг сонссоны дараа монгол компанийн удирдлагууд ч гадаадын ажилчдын тоог цєєлєх хэрэгтэй. Тэгж байж ажлын байрууд гарч ирнэ хэмээн єєр хоорондоо ярьж байсан. Энэ уур амьсгалыг мэдэрсэн vv хятадын хєрєнгє оруулалттай “Жунхуа” нийгэмлэгийн тєлєєлєгчид ”Компани єєрєє ашгийн байгууллага. Хэн ч нэг тєгрєг илvv олох гэж ажиллаж байгаа учраас гадаадын ажилчин авчрахыг хvсэхгvй. Монголд шаардлагатай мэргэшсэн ажилтан байхгvй учраас нь гаднаас авч байна. Нєгєєтэйгvvр, гадаадын ажилчид монголчуудыг ажлыг булааж байна гэдэгтэй санал нийлэхгvй. Гадны хєрєнгє оруулагч орж ирснээр ажлын байр бий болж нарийн мэргэжлээр монгол залуус. Мэргэшдэг гэдгийг хэлье. Монголд гадаад ажилчны ажлын байрны тєлбєр єндєр. Хямралын энэ vед хєрєнгє оруулагчдыг дэмжин багасгаж болохгvй юм болов уу.Тvvнчлэн эх орондоо нийгмийн даатгал тєлдєг гадаадын ажилчин энд заавал тєлєх ёстой гэж нийгмийн даатгалын газар шаарддаг. Тэгсэн мєртлєє тэр мєнгєє тухайн хvн хэрэглэх боломжгvй. Яагаад гэвэл ажиллачихаад явсан гадаадын хvн тэтгэвэрээ тогтоолгоё гээд явахгvй нь ойлгомжтой. Яагаад давхар тєлєх ёстойг асуухаар” Та нар юм авч байж тєлєх ёстой юм уу гэдэг. Хєгширсєн хойноо vр шимийг нь хvртэх зорилготой тєлж байгаа шvv дээ” хэмээн гомдоллов. Ямар ч гэсэн цагийн ажлыг яаж гаргах вэ хэмээн ярьж байсан компанийн тєлєєлєгчид эцэстээ тєрийн нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн бодлогыг “муулан” хvнд хэцvv байна хэмээн учирлаж эхэлсэн. Гэхдээ гадаад, дотоод гэлтгvй тєрийн бодлого жигд vйлчилж хямралыг компаниудад боломж болгож чадвал цагийн ажил байтугай тvр ажлын байрыг ч гаргаж болно хэмээж байлаа

Ардчилал