Array ( ) Шагналын хур эзнээ онолоо
Шагналын хур эзнээ онолоо
2009/12/11
Share |
Хүмүүс:
Компани:

Монгол улсын ерөнхийлөгч ардчилал үүсэж хөгжсөний 20 жилийн ойн өдөр ард түмнийхээ магнайг тэнийлгэсэн гэнэ шүү. Энэ өдөр олон хүн эрхэм ерөнхийлөгчийнхөө ивээлд багтаж, төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсний дотор Хурд хамтлагийн дуучин Д.Төмөрцог МУГЖ цол хүртсэн явдал олон хүнийг баярлуулж буй. Түүний уянгалаг хоолойд чих тавьдаггүй монгол хүн байхгүй. Тиймээс л ерөнхийлөгч байгаа онолоо, жинхэнэ гавъяат гэлцэж байгаа дуулдсан. Нэг гэр бүлээс зулай зулайгаа гишгэн төрсөн авъяаслаг ах дүүсийн хамтлаг монголын рок попын хөгжилд 20-иод жилийн түүхийг үлдээсэн төдийгүй жинтэй хувь нэмэр оруулсны төлөө гавъяат хэмээх цолыг зарим нэг залуу уран бүтээлчээс хамаагүй эрт авах ёстой байсан ч юм бил үү. Юутай ч ард түмэнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх нэгэн гавъяатаа рок попынхон өлгийдөн авлаа. Дашрамд хэлэхэд дан хайрын дуунаас бүрдсэн “Хайрын салхи” нэртэй цомгоо бэлэн болгоод байгаа Хурд хамтлагийхан шинэ цомгоороо нэрлэсэн нижгэр тоглолт төлөвлөөд байгаа гэсэн шүү.