Array ( ) Топ модель Одгэрэл жүжигчин болжээ
Топ модель Одгэрэл жүжигчин болжээ
2010/09/11
Share |
Хүмүүс:
Компани:

“Борооны дараах мөөг шиг” болсон, болоогүй олон арван кинонууд ар араасаа цувах болсон энэ хэсэгхэн үед царайлаг охидоос илүү эрэлттэй хүн ховор болж. Ямартай л драмын театрын залуу жүжигчин Хулан, топ модель Пүрэвсүрэн гээд цөөхөн хэдэн мэргэжлийн бүсгүйчүүд нь хаданд гарахав. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн бусчууд ч бас элбэгшсэний жишээ гэвэл “Киви” хамтлаг, дуучин Ану, Агиймаа, Номин Эрагийн Эрдэнэтуяа нарыг нэрлэж болно. Тэгвэл хамгийн сүүлд бас нэгэн содон сонирхогч кино ертөнцөд хөл тавьсан сурагтай. Тун удахгүй нээлтээ хийх “Hero entertainment”-ийн шинэ уран бүтээл “Татар ажиллагаа” МУСК-нд загварын ертөнцийн цуутай бүсгүйчүүд дотроос хамгийн үнэтэй нь болох “топ” модель Одгэрэл тоглоод амжсан байна. Түүний бүтээсэн дүр том биш ч сенсаци тарих сонирхолтой дүр болж чадсан гэсэн шүү.