ТАНИЛЦ: Монголчуудын “эзэн” Д.Эрдэнэбилэг

2019/03/05
Share |
Хүмүүс:
ТАНИЛЦ: Монголчуудын “эзэн” Д.Эрдэнэбилэг

Ардчиллын замаар замнаад 29 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй бидний Монголчууд ЭЗЭН-тэй болсон тухай яриа сүүлийн хэдэн жил хөвөрсөн. Тэгвэл өнөөдөр /2019-03-05/ түүхэн өдөр тохиож, тэр эзэн Монголчуудынхаа өмнө гарч ирэв. Гэхдээ хуулийн байгууллагад байцаагдаад гарч ирж буй гэгээн дүрийг нь бид харлаа.

Төрөөс тэрбумтнууд төрдөг гэсэн ойлголтыг нэгэнтээ авсан Монголчууд бид МУИС-ийг дүүргэчихээд, дандаа хувийн хэвшилд ажилласан,  төрд нэг ч жил ажиллаж үзээгүй эзэнтэй боллоо гэхээр хачирхалтай санагдаж байгаа биз. Гэвч хөврөх баримтуудаас харахад Д.Эрдэнэбилэг гартаа  Монгол Улсын ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ-тай холбогдох томоохон төсөл хөтөлбөрүүд бүгдийг нь атгажээ.

Нийлээд 8 их наядыг давсан активтай Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк түүний бизнес. Тэгвэл халуун сэдэв болсон “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-тэй холбогдох орд газар, төслүүдийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн орд,  “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр, Багануурын цахилгаан станц, “Саусгоби сэндс” гэхчлэн бүгд л түүний гарт багтаж байна.

Тэгэхээр Д.Эрдэнэбилэг гэж хүнтэй холбоо хамааралтай том төсөл хөтөлбөрүүд, компаниудын эдийн засгийн үнэлгээ наяд наядаар тоологдох нь ойлгомжтой байна. Тэгвэл ардчилсан нийгэмд нэг хүн үнэхээр ингэж ЭЗЭН суух боломж бий юу. Д.Эрдэнэбилэгийн ард өөр бас эздүүд бий юу гэхчлэн асуултууд анхаарал татаж байна.

Гэхдээ өнөөдөр мэдэгдэж буйгаа тэр Монголчуудын ЭЗЭН аж.

 

 


 

 

 

Б.Цог 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Монголын төрөөс хулгай хийж авсан өмч хөрөнгийг буцааж авах цаг болсон шүү, Эдгээр өмчөө бцааж авбал Монгол хүний цалинг 3 саяд хүргэж болно.
IP:203.91.118.247  2019-03-05 18:44:02
Некстмэн Хурц гэж нисэхийг атгасан хүн байна. Тэр нөхөр нисэхэд мөнгө угааж изинис байгуулсан
IP:66.181.161.41  2019-03-05 22:39:30
ХА ХА НААДАХ ЧИНЬ МӨН ҮҮ. ОРЛОН ТОГЛУУЛАГЧАА ЯВУУЛЦАН ЮМ БИШ ҮҮ
IP:112.72.12.3  2019-03-05 23:53:56
Mongol Yaj ch bodson.1 hund iim ih hemjeeni ed hurungu avah yamar hurungu bu ve de! Sots niigmiin ued bank tonoson esvel urd zugiin l mungunii gar hul bgaa uur yu bdgiin!!
IP:66.181.188.29  2019-03-06 02:20:26
Tug tuu Gaigui dylaalaad syyhaa medeed beltgeltei irjee sarin daraa yi ch boloogui yim shig yabj bh bailgui nuguu bayr.caihanbileg.olon hywisagchtai bayrtsogt nar martagdaa yi tag bolj bh chin saihanbileg hybiin telewiztei neelt hiiged zogsoj barisan y
IP:122.201.21.222  2019-03-06 08:40:33
х 48 цагын дараа суллагдах байлгүй.
IP:192.82.65.29  2019-03-06 08:43:50
Zochin Huuli duudval usee husuulaad huvtssaa davharlaad ochno doo.
IP:122.201.24.78  2019-03-06 10:31:31
wfqojgxndma tMpyXujzqyiwxogojo, [url=http://eitioshcjtpd.com/] eitioshcjtpd[/url], [link=http://pwphkyuoivxh.com/ ]pwphkyuoivxh[/link], http://uulbdwqwzxdi.com/
IP:5.188.84.43  2019-11-09 12:31:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.