Бөмбөрцгийн шилдэг дуучидтай Э.Амартүвшин, Ч.Бадрал нар хамтран дуулахаар болжээ

2019/03/07
Share |
Хүмүүс:
Бөмбөрцгийн шилдэг дуучидтай Э.Амартүвшин, Ч.Бадрал нар хамтран дуулахаар болжээ

Дуурийн домогт дуучин, маэстро Пласидо Доминго дуурийн урлагт 50 дахь жилдээ дуулж байгаа түүхэн үйл явдал энэ жил  тохиож байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн 80 шилдэг уран бүтээлч хамтран хамгийн том задгай театр болох Италийн алдарт "Arena Di Verona" театрт гурван сарын турш тоглолт хийх ажээ. 

Энэхүү тоглолтод Монголын дуурийн нэрт дуучин МУГЖ Э.Амартүвшин, СТА Ч.Бадрал нар оролцохоор болсон бөгөөд "ТРАВИАТА"-Jermon, "АЙДА"-Amonasro дууриудын гол дүрд дэлхийн алдарт дуучидтай хамтран тоглохоор болсон байна. 

6-р сарын 21-нээс эхлэн тоглогдож эхлэх тус тоглолтод "Травиата", ”Трубадур””, "Айда", "Кармен", "Тоска" зэрэг дууриуд тоглогдох бөгөөд тэд дэлхийн алдарт дуучид болох Anna Netrebko, Plácido Domingo, Lisette Oropesa, Leo Nucci, Vittorio Grigolo, Aleksandra Kurzak, Yusif Eyvazov, Saioa Hernández, Erwin Schrott, Hui He, Dmitry Belosselskiy, Tamara Wilson, Luca Salsi, Maria José Siri, Pavel Petrov нартай хамтран дуулах ажээ. 

 

Image may contain: sky

 

Image may contain: 1 person, closeup

 

Image may contain: 1 person

 

 

 

 

 

 

 

 Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Уншигч Бахархалтай!!!
IP:182.55.80.239  2019-03-08 17:27:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.