”Сахал” Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татах санал иржээ

2019/03/07
Share |
Хүмүүс:
”Сахал” Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татах санал иржээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарт хоёр хоногийн өмнө /2019.03.05/ хэрэг бүртгэлийн хэрэг нээн, Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьсон. Харин өчигдөр /2019.03.07/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Орхон нарыг зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, суллах шийдвэр гаргасан юм.

 

Нийслэлийн прокурор Д.Баярмагнай энэ талаар “Эрүүгийн цагдаагийн газраас нэр бүхий дөрвөн хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Баривчлах ажиллагааг мөрдөгчид прокурорт танилцуулж, прокурор баталсан. Хуулийн дагуу баривчилсан тогтоолыг даруй шүүхэд хүргүүлсэн ба шүүх хойшлуулшгүй ажиллагааг 48 цаг явуулах шаардлагагүй гэж үзэн, О.Орхон нарыг сулласан” гэлээ.

 

Тэгвэл Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг суллах шийдвэрийг шүүхээс гаргасны дараа Нийслэлийн прокурорын газарт  Эрүүгийн цагдаагийн албанаас дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

 

Image result for д.эрдэнэбилэг о.орхон

 

 

 

 

 

Б.Цог 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Дээдсүүдэд үндсэн хууль нь үйлчлээд байдаг....
IP:183.81.171.2  2019-03-07 12:32:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.