Хүмүүс: |
Өнгөрөгч 2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АН-аас нэр дэвшигчид мөнгө, эд зүйлс тараасан нь нотлогдож, улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоосон байдаг. Ийнхүү гурван шатны шүүхээр уг асуудал явсаар өнөөдөртэй золгоход тодорхой шийдэлд хүрээгүй байсан билээ. Харин энэ тухайд саяхан шийдвэр гарч, тус хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 23-ны өдөр дахин санал хураалт явуулахаар болжээ. Дүүргийн 10, 19 дүгээр хороо үндсэндээ төлөөлөлгүй гурван жил гаруйн хугацаанд явж, үүнээс үүдэн төлөөлөгчид дундаа намаар талцан ИТХ нь хуралдаж, асуудлаа шийдэж чадахгүй суусан юм.
Өнгөрөгч 2016 оны Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ сонгогчдод эд зүйлс мөнгө тараасан хэмээн хардагдаж, анх уг маргаан үүссэн байдаг. Харин сонгууль будилуулсан гол эзнээр тодроод буй Ерөнхийлөгч асны хүү дахин сонгуульд өрсөлдөхөөр зэхэж, сурталчилгааны ажлаа эхлүүлжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга, ИТХ-ын ажил 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл асуудлаа тодорхой түвшинд шийдэж чадахгүй явж ирсэн нь, гурван шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй удсанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөө байсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярьсан байдаг.
С.Ууганбаяр