”Moнголын Зэс” корпораци Засгийн Газарт хүсэлт хүргүүлжээ

2019/03/11
Share |
Хүмүүс:
”Moнголын Зэс” корпораци Засгийн Газарт хүсэлт хүргүүлжээ

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар "Монголын Зэс Корпораци" Засгийн Газарт хүсэлт хүргүүлжээ. Сүүлийн жил гаруйн хугацаанд тус компанийн захирал Ц.Пүрэвтүвшин арав гаруй удаа Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-д мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тус асуудлыг эв зүйгээр шийдэж, хуулийн дагуу шийдвэрлэх талаар хүсэлт хүргүүлсэн байна. 

Тус компанийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн долоо хоногт байцаалт өгсөн бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудын өрөөг битүүмжилсэн. Мөн Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах санал эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн гэх бөгөөд тэрээр "49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт өгсөн байцаалт бол эдний нэг нь байсан. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-д арав гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Тиймээс ч бид дуудсан цагт нь очиж, хамтарч ажиллаж байгаа. Хэрэгтэй бичиг баримтуудыг нь гаргаж өгч байгаа. Өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал нэлээн хурц хэлбэртэй болсон. Засгийн Газрын авч байгаа арга хэмжээг ойлгож байна. Хуулийн дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргаад, арга хэмжээ авлаа. Энэ ч утгаараа бид төрөө хүндэтгэж байгаа. Хувийн хэвшил гэдэг утгаараа эв зүйгээр шийдүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэр маань одоо ч байгаа. Тэрийгээ баталгаажуулж өнөөдөр Ерөнхий сайдад хүсэлт өгч байгаа юм" хэмээлээ. 

Харин Д.Эрдэнэбилэг болон Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нарыг сулласан шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд тус хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. 

 

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Засссс Гэмт хэрэгтнүүдтэй хэлцэл хийдэг гэж анх удаа л сонслоо
IP:66.181.185.10  2019-03-11 18:46:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.