”Big Bang” хамтлагийн дуучин Cынри хүчингийн хэрэгт холбогдсон уу?

2019/03/12
Share |
Хүмүүс:
”Big Bang” хамтлагийн дуучин Cынри хүчингийн хэрэгт холбогдсон уу?

Өмнөд Солонгосын алдарт "Big Bang" хамтлагийн тухай дуулиан тасралтгүй үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд хамтлагийн дуучин Сынри (Seungri) хамтлагаасаа гарч байгаагаа албан ёсоор зарласан бөгөөд түүний хууль зөрчсөн үйлдэл олон нийтэд ил болоод байгаа ажээ. 


БНСУ-ын Цагдаагийн газраас “ARENA” хэмээх шөнийн клубт гарсан хэргийг шалгаж байх явцад Сынри тус клубтэй холбоотойг илрүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Сынригийн хууль зөрчсөн үйлдэл баримтаар тогтоогдоод байгаа гэх бөгөөд Өмнөд Солонгосын "Бие үнэлэх тухай" хуулийг зөрчин үйл ажиллагаа эрхэлсэн байх магадлалтай хэмээн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. 

 

Мөн түүнийг охидод мансууруулах үйлчилгээтэй эм, бодис өгч бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй тухай эх сурвалжууд дурдаж буй бөгөөд энэхүү асуудалтай холбоотойгоор тэрээр урлагийн ертөнцийг орхиж буйгаа зарласан байна.

 

Одоогоор хамтлагийн бусад гишүүд цэргийн алба хааж байгаа бөгөөд Сынри энэ сарын 25-ны өдөр цэрэгт татагдах байсан. Хамтлагийн бусад гишүүд ч мөн өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд энэ нь хамтлагийн төдийгүй "YG" интертайнментийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан удаатай. 

 

Тухайлбал хамтлагийн гишүүн G Dragon болон TOP нар хар тамхины хэрэгт орооцолдож байсан бол Daesung авто осол гаргаж хүний аминд хүрсэн тухай дуулиан дэгдэж байсан. Үргэлжлүүлэн Seungri ийм алдаа гаргасан нь K Pop хаадын цаашдын карьерт хэрхэн нөлөөлөх бол? Ямартаа ч ашиг орлогоороо тэргүүлэгч, Өмнөд Солонгосын K-Pop хаад хэмээн нэрлэгддэг хамтлаг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр цааш явахаар болсон байна. 

 

 

 

Image result for big bang seungri

 

Image result for big bang seungri

 

Сайн байна уу. Би "Bigbang" хамтлагийн гишүүн Сынри байна. Миний бие ёс төртэйгөөр урлагийн ертөнцөөс гарч буйгаа мэдэгдэж байна. Би мөрдөн байцаалтын үйл явц, гэмт хэрэгт холбогдолтой бүх эргэлзээг тодорхой болгох болно. Өнгөрсөн сар хагасын хугацаанд ард түмнээс ширүүн зэмлэл хүртэж, дургүйцэл, үзэн ядалтыг мэдэрлээ. Одоо мөрдөн шалгагдаж байгаа энэ нөхцөл байдал эргэн тойрныхонд минь хохирол учраасай хүсэхгүй байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд надад их хайраа өгсөн ард түмэн болон фэнүүддээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. "YG" энтертаймент болон "BIGBANG" хамтлагийн гишүүдийнхээ төлөө энэ хүрээд зогсъё. Энэ хугацаанд намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Уучлаарай бас дахин уучлаарай.

 

Related image

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
llllllllllll ene durak udahgui amia horloh baih o , solongoschuud hereg tuveg, asuudald oroltsohooro amia horlodog setgeliin hatgui humuus
IP:143.176.142.132  2019-03-12 23:42:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.