Соёл урлаг, боловсролоо мартсан Баянзүрх

2019/03/12
Share |
Хүмүүс:
Соёл урлаг, боловсролоо мартсан Баянзүрх

Өдгөөгөөс 50 гаруй жилийн өмнө буюу 1965 онд Найрамдлын район нэртэй, 30 мянган хүн амтай байгуулагдаж байсан цагаас хойш өдгөө нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн тоонд орсон нь Баянзүрх юм. Бууриа зассан цагаас хойш 54 наслахад хүн амын тоо арав гаруй дахин өссөн ч төдийлөн хөгжсөнгүй гэх  шүүмжлэл дагуулдаг нь бас л Баянзүрх дүүрэг. Хамгийн гол нь соёл боловсрол, урлагийн салбарт төдийлөн ач холбогдол өгдөггүйн учир шалтгаан нь эцэс төгсгөлгүй улстөржилттэй холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлдэг.

Өнөөдөр гэхэд тус дүүргийн ИТХ албан ёсоор хуралдаж, Засаг даргаа сонгоогүй, хүчээр шахам Т.Баясах гэгч нөхрийг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан.Мөнхүү өнгөрөгч 2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АН-аас нэр дэвшигчид мөнгө, эд зүйлс тараасан нь нотлогдож, улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоосон байдаг. Ийнхүү гурван шатны шүүхээр уг асуудал явсаар өнөөдөртэй золгоход тодорхой шийдэлд хүрээгүйгээр барахгүй тус дүүргийн 10, 19 дүгээр хороо үндсэндээ төлөөлөлгүй гурван жил явж иржээ. Үүнээс үүдэн төлөөлөгчид дундаа намаар талцан ИТХ нь хуралдаж, асуудлаа шийдэж чадахгүй сууна. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын чиглэлд бодлогын түвшний асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь байдлыг улам доройтуулсаар байна гэх хүмүүс бий.

Тэр тусмаа боловсролын салбарт хамгийн олон буюу 300 орчим нэгжтэй энэ дүүрэгт урлаг соёлын арга хэмжээ тасалдсан, түүнийг явуулах боломж нөхцөлд анхаарч ирээгүй хэмээдэг. Дээр дурдсан 300 орчим нэгжид ерөнхий боловсролын сургууль 55 байгаагаас Төрийн өмчийн 30, хувийн хэвшлийн 24 сургууль байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 202 байгаагаас төрийн өмчийн 44, хувийн хэвшлийн 152 байна.

Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн мэдээлснээр тус дүүргийн 14 дүгээр хороонд төрийн өмчийн ганц ч сургууль цэцэрлэг байхгүй. Нийслэлийн хэмжээнд 20 орчим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаагийн найм нь Баянзүрх дүүрэгт байх бөгөөд үүнд44, 53, 21, 97 тэргүүтэй сургуулиуд багтдаг аж. Гэтэл дүүргийн удирдлагууд дүүргийнхээ Боловсролын хэлтсийг ад шоо үзэж, Тамгын газрын байрнаас хөөсөн. Үүний улмаас Боловсролын хэлтэс нь нүүдлийн маягтай ажиллаж байгаад саяхан өөрийн байртай болсон байх жишээтэй.

Учир нь босоо удирдлагтай боловсролын байгууллагын даргаар МАН-ын хүн ирсэн учраас ийнхүү ад шоо үзсэн аж. Харин албаны хүмүүсийн мэдээллээс харахад тус хорооны нутаг дэвсгэрт сургууль цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй гэх. Гэтэл энэ хорооны нутаг дэвсгэр нь Зүүн дөрвөн замаас Орос сүм, “Нарантуул”, “Өгөөмөр” орчмыг хамардаг юм байна. Ядуурсан улс орны нэгэн шинж бол зах зээлийн газрыг тэлэх, улмаар жижиг худалдааны төвүүд олноор нэмэгдэх гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Худалдааны төвүүд олноор баригдах газар олдож байхад ирээдүй болсон хүүхэд багачуудад яагаад ганц сургуулийн газар олдохгүй байгаа юм бэ. Худалдааны төв гэснээс Баянзүрх дүүрэгт урлаг соёлын үрийг түгээх томоохон барилга байгууламж ч алга. Үнэндээ “Жанжин” клубээс өөр юу ч алга. Харин дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахын “Тэнгэр” худалдааны төвөөс эхлээд “Да хүрээ” тойрсон автомашин, сэлбэгийн төвүүд, “Амгалан” захаас эхлээд “Жанжин” зах гээд тоолоод барахгүй олон хүнс бараа, автомашины захууд бий. Гэтэл сургууль цэцэрлэг барих газар олдохгүй байгаа нь ихээхэн сонирхолтой.

 

Image result for баянзүрх дүүрэг

 


 

 

С.Баяр

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zocnin Bavanzvreh dvvregt baisjin barilga barihdaa zambaraagvi barigdaj byig anhaarah tsag boljee qalan qeer baishin barih,hvvhed mogloh malbaigvi dygyigaar hvvhed togloj bolohgvi talbai jijig,hyycnircan barilgyyqiig cnoloolj hvvheq togloh gazar zobshoopol olgohiig gazriin albaniihan anhaaraacn.
IP:202.9.44.40  2019-03-12 18:50:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.