Даян аварга А.Сүхбат энэ жил зодоглох уу?

2008/06/23
Share |
Даян аварга А.Сүхбат энэ жил зодоглох уу?

Наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Тиймээс бөхчүүд нутаг ус, клуб, хороогоороо нэгдэн тус тусын бэлтгэлдээ гарчээ. 

Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хороо, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны бөхчүүд уламжлал ёсоор “Сүүж уул”-ын амралтад бэлтгэлдээ гарсан байна. Харин бусад бөхчүүдийн хувьд ихэнх нь нутаг усаа бараадан орон нутагтаа төвлөрч байгаа аж. Зодог тайлснаа албан ёсоор зарлаж, бөхийн залгамж халаа бэлтгэхэд илүүтэй анхаарах болсон даян аварга А.Сүхбат ч мөн өөрийн байгуулсан “Олимп” сургуулийн залуу бөхчүүдийн хамт Төв аймагт галд гарсан байна. Түүнээс энэ жил зодоглох эсэхийг нь асуухад  `хараахан шийдээгүй байна` гэж хариуллаа.

Сэлэнгэ аймгийнхан аймгийнхаа аль нэг суманд бэлтгэлд гарахаар төлөвлөж байгаа бол Төв, Өмнөговь аймгийнхан Сонгинын амралтад наадмын бэлтгэлээ базаахаар зэхэж байгаа ажээ.

www.factnews.mn


А.Сүхбат:
А.Сүхбат:
А.Сүхбат:
А.Сүхбат:
Д.Сумьяабазар, А.Сүхбат, Ч.Мичидмаа нар:
Д.Сумьяабазар, А.Сүхбат, Ч.Мичидмаа нар:
О.Баянмөнх, А.Сүхбат:
О.Баянмөнх, А.Сүхбат:
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.