Жей Логийн сүйн бөгж 13 тэрбум төгрөгөөр үнэлэгджээ

2019/03/13
Share |
Хүмүүс:
Жей Логийн сүйн бөгж 13 тэрбум төгрөгөөр үнэлэгджээ

Дуучин, жүжигчин, бүжигчин гэх олон тодотголын эзэн болсон Холивүүдийн алдартнуудын нэг Жей Ло тун удахгүй хуримаа хийхээр болжээ. 50 нас хүрээд удаагүй байгаа тэрээр олон жилийн хугацаанд танилууд явсан бейсболчин Алекс Родригестой үерхээд хоёр жил болж байгаа бөгөөд далайн эрэг дээр тун ч романтик байдлаар Алекс Родригес Жей Лод гэрлэх санал тавьсан байна. 

Судлаачдын үзэж буйгаар Алекс Родригесийн бэлэглэсэн 10-15 орчим каратын алмазан шигтгээтэй сүйн бөгж 5 сая ам.долларын үнэ хүрэх бөгөөд энэ нь монгол мөнгөөр 13 орчим тэрбум төгрөг юм. Зарим судлаачид үүнээс ч илүү үнэд хүрч магадгүй тухай дурдаж буй бөгөөд Жей Ло өмнө нь дуучин Марк Антонигоос мөн л 8,5 каратын цэнхэр алмазан шигтгээтэй бөгж авч байсан нь хамгийн үнэтэй 10 сүйн бөгж жагсаалтын 6-д бичигдэж байжээ. 

Жей Ло өмнө нь дөрвөн удаа алмазан шигтгээтэй сүйн бөгж авч байсан гэнэ. Харин энэ удаагийн түүний хүлээн авсан сүйн бөгж хамгийн үнэтэй 10 сүйн бөгж жагсаалтын топ 5-т бичигдэж эхэлсэн байна. 

Холливүүдийн алдартнууд дундаас хамгийн үнэтэй сүйн бөгж хүлээн авч байсан бүсгүйгээр дуучин Мэрайя Кери тодорч байсан бөгөөд түүний бөгж 35 карат байжээ. 

 

Image result for jennifer lopez engagement ring

 

Image result for jennifer lopez engagement ring

 

Related image

 

Jennifer Lopez and Ben Affleck got engaged in 2002

 

Jennifer Lopez engagement ring from second husband Cris Judd.

 

Jennifer Lopez and Sean Combs at her surprise birthday party in 2000

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.