Монгол Бадарчин Амай: Би болоогүй шүү, байгаа шүү гэж сувилагч нартаа хэллээ

2019/03/14
Share |
Хүмүүс:
Монгол Бадарчин Амай: Би болоогүй шүү, байгаа шүү гэж сувилагч нартаа хэллээ

Дэлхийн 86 орноор 11 жилийн турш аялсан Амай буюу Ж.Золбаярыг "Монгол Бадарчин" хэмээн нэрлэдэг. Тэрбээр Африк тивд аялж явахдаа Малери буюу хумхаа өвчин туссан бөгөөд тус өвчин түүний бөөрийг ажиллагаагүй болоход хүргэсэн. Энэ тухайгаа өнгөрөгч 2017 оны 12-р сард мэдэгдэж эмнэлэгт хэвтэж буйгаа дуулгасан тэрбээр гурав дахь удаагаа эмнэлэгт хүргэгджээ. 

Дэлхийн олон орноор аялсан дадлага туршлагаа эх орныхоо иргэдтэй хуваалцах чин хүсэлтэй байгаа ч үүнийгээ ажил хэрэг болгож төр засагт үнэлүүлж чадахгүй байгаагаа дурдсан тэрбээр "Шөнө дахиад түргэнээр хүргэгдлээ. Гурав дахь удаагаа. Диализтай хүний айж явдаг хатгаа. Яг явах шахлаа... Дахиад хэдэн хоногийг эмнэлэгт өнгөрөөхөөс...Болоогүй шүү... би байгаа шүү гэж сувилагч нартаа хэллээ. Ээж аав маань эргэж ирээд явлаа.  Хөөрхий хоёрыгоо бодохоор өрөвдөх юм. Хүүгээ өдий том өсгөчхөөд түргэнээр хүргэх аймаар байх даа. Би мөрөөдлөө дагаж, үүргээ биелүүлж явсан болохоор төлбөрөө төлж байна. Дэлхийн амьдралын тухай цуглуулсан мэдээлэл хойч үед хэрэг болно л гэж итгэсээр... Дэлхийн хамгийн том мэдлэгийн санг хуримтлуулсан хэрнээ ашиглаж чадахгүй байна гэдэг ямар харамсалтай вэ...Дэлхийн алс хязгаарт төвөггүй хүрдэг байсан хүн гэр эмнэлэг хоёрын хооронд жил болов. Харин одоо эмнэлгийн ор, өрөөнөөсөө холдохгүй хэд хонолоо. Африкийн Малави улсад Малери (хумхаа) тусаад үхлүүд хэвтэж байхдаа ахынхаа болон найзынхаа утасны дугаарыг эмчид өгөөд, ингээд өнгөрвөл яана даа гэж бодон айж байлаа. Алс холын таньж мэдэхгүй улсын хөдөөний тосгонд ганцаараа..." хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэн үлдээжээ. 

Тэрбээр өөрийн эмчилгээний зардалдаа нэмэр болохоор өөрийн цуврал таван боть номоо зарж эхэлсэн бөгөөд одоо ердөө хоёр болон тавдугаар боть л үлдсэн байгаа ажээ. 

 

 

Related image

 

Image may contain: one or more people

 

No photo description available.

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хүнээ олж тусалмаар юм зөнөж үхэх гэж байсан лхвагасүрэнд мөнгө өгөөд нэмэр болоогүй. одоо энэ цэл залуу бүтээгч залууд улсаас тусламж өгөөч хүрэлсүх нар аа?
IP:182.160.39.208  2019-03-14 12:20:24
Тусалмаар Цэл залуу хүсэл эрмэлзэлтэй Амайд хандивын аян өрнүүлмээр, нэгдмээр
IP:66.181.161.76  2019-03-14 13:03:31
зочин Лхагвасүрэн гуай насан дээр зөнөж үхнэ гэж байхгүй.өөрөө энэ дэлхийдээр хөгширтлөө амьдрах хүсэлгүй гэж ойлгож болох нь ээ.
IP:64.119.27.123  2019-03-14 13:13:35
Уншигч Номыг хаанаас худалдаж авах вэ?
IP:202.126.89.222  2019-03-14 13:42:17
Х Хар залуугаараа яачихаад л өвдөж хавдаад байдаг юм бэ?
IP:122.201.31.110  2019-03-14 15:16:31
Уншигч Номыг авч тус болцгооё!❤
IP:103.10.21.97  2019-03-14 20:01:50
зочин Хандивын аян өрнүүлмээр байнаааа.
IP:202.55.188.40  2019-03-14 20:44:52
S Гэр бул байхгуй хэцуу ч юмаа
IP:202.9.43.113  2019-03-14 22:27:45
Зочин Бөөрний донор нь
IP:112.72.12.7  2019-03-14 22:46:33
hmm olon jil dooroo daarch hurjhaluutsaj haralj ywsaar bgaad ignesen bhaa huurhii tur zasag n uneleed hamtlag duuchid n toglolt ntr hiigeed handiv bosgowol
IP:64.119.24.14  2019-03-14 23:10:28
ном ном хаанаас авах вэ, утсаа үлдээгээч
IP:139.5.219.160  2019-03-14 23:18:15
Oyun shagdarsuren Emchilgee sain hiilgeed hurdan edgeerei.eruul enhiig husie.chamaar baharhdag shuu.
IP:103.212.118.146  2019-03-15 19:27:50
зочин үүргэвчтэй аялал их эрсдэлтэй шүү, ялангуяа халуун орноор ганцаараа бохир тоснон суурингаар явж, янз бүрийн хүнтэй харьцах гээд л
IP:202.179.25.103  2019-03-16 07:51:58
irgen Ganhuu nogoo olzii hoyr l yostoi delhiigeer tenej duusgaj bn da .ene odoo ooriigoo het reklamdah ym
IP:202.9.42.83  2019-03-16 13:19:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.