Хамгийн их хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ

2019/03/14
Share |
Хүмүүс:
Хамгийн их хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ

Загварын тайзнаас шуудхан л урлагийн тайз руу гарсан О.Мөнхдалай өдгөө “Хувьсал” продакшнд харьяалагддаг.

Гавьяат жүжигчин У.Уранчимэгт ихэд тоогдож, продакшныхаа жүжигчин бүсгүйчүүдийн хайр ивээлд умбасан тэрбээр тусгай багшаар хичээл заалгаж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр болсон гэдэг. “Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй. Өнөө хэр нь уулзаж учрахыг хүссэн мессеж илгээдэг фэнүүдийнхээ ачаар загвар өмсөгч О.Мөнхдалай моодонд хэвээрээ байсаар байгаа.

Олны овоо хараанд байдаг тэр энэ удаа дэлгэцийн бүтээлд хамгийн их нүцгэлсэн залуу гэдгээрээ бас нэгэн шуугиан тариад амжив. Нээрээ ч тэр тоглосон кино бүртээ хагас нүцгэн биеэ хайр найргүйгээр үзүүлдэг нь нууц биш. Мэдээж эхээс төрсөн биеэр эфирт гарахын тулд урт хугацааны хөдөлмөр, нарийн чанд дэглэм баримталсан нь тодорхой. Гэхдээ дэлгэцэнд л “ураад өгдөг” болохоос загвар өмсөгч О.Мөнхдалайг амьдрал дээр даруухан, буурь суурьтай нэгэн хэмээн ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ. Хамаг хүч чадлаа оноогдсон дүрдээ тохируулахын тулд нөөдөг "эвгүй" хүн гэж тодорхойлох нь ч бий.

"Хувьсал" продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл "Тэнгэрээс буусан од" уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчдийн талархлыг ихэд хүлээж байгаа. Энэ удаа ч мөн загвар өмсөгч залуу  киноны гол дүрийн хамтрагч болох жүжигчин О.Дөлгөөнтэй хамт дахин хагас нүцгэлжээ. Тэдний зураг авалтын талаар “Тэнгэрээс буусан од” киног үзсэн амтай болгон шагшиж байна. О.Дөлгөөн анх “Сүүлчийн шөнө” кинонд тоглохдоо нүцгэлж байсан гэдэг. О.Дөлгөөн харин шинэ дүрээ бүтээх үеэр  “Fifty Shades of Grey” киноны бүсгүй шиг халуухан хувцасласан нь зохисон гэж жигтэйхэн. Эмэгтэй хүний хувьд ид боловсорсон жимс шиг хамгийн ялдам насан дээрээ гоо сайхан дүр төрх, гоолиг бие галбаираа дэлгэцэнд мөнхөлнө гэдэг аз завшаан.

Залуусын хэн хэн нь гэр бүлтэй, тогтвор суурьшилтай хүмүүс. Тэр тусмаа илүү романтик мэдрэмжтэй, хайрыг хайрлаж амталж үзсэн хүмүүс гэсэндээ дүр дээрээ төгс ажилласан гэж үнэлэгдэх болжээ.

 

Хамгийн их хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ананд

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хөгийн эр Ацных нь даруухан байхавдээ авгай хүүхдээ хаяж 3н хүүхэд өнчрүүлж бар саваар хүүхэн хоргоож явдаг байлай амьтан шдээ
IP:202.21.127.132  2019-03-14 17:21:26
zochin Bar savaar huuhnuud bas baina uu? Ain?Horgooj yavahiig ni chi bas tend baij harjee dee?
IP:66.181.179.186  2019-03-14 20:39:25
zochin kinog i uzsen. shan kino bolson bnlee. nere l omno ni meddeggui bsan goy zaluu jujigchin bnlee. Biy haa, tsarai zus, shud ntr ynziin2 Dolgoon ch bas hoorhon goo busgui shuu^^ Shan kino bnlee
IP:66.181.160.123  2019-03-14 21:22:25
emgenel Dulguun goo busgui mun uu???Goo saihan ch utgaa aldaj dee
IP:103.229.123.75  2019-03-14 22:34:19
tulee bietei ymaa chaavaas bogs belhuus taaz taaligui dunzen huuhen bn
IP:66.181.183.174  2019-03-15 07:41:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.