Дуучин Seungri-тэй нэр холбогдсон дуучид зодог тайлж эхэлжээ

2019/03/15
Share |
Хүмүүс:
Дуучин Seungri-тэй нэр холбогдсон дуучид зодог тайлж эхэлжээ

Өмнөд Солонгосын хамгийн алдарт хөвгүүдийн хамтлаг болох "Big Bang" хамтлагийн дуучин Seungri  тун ч хэцүүхэн асуудалд холбогдоод байгаа билээ. Үүнээсээ болж урлагийн ертөнцөөс бүрмөсөн гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн тэрээр араасаа олон ч оддыг дагуулж байна. Учир нь түүний хэргийг шалгах явцад олны танил бусад залуусын зүй бус үйлдэл ч мөн ил болж эхлээд буй бөгөөд тэд бүгд зодог тайлж урлагийн ертөнцийг орхиж магадгүй гэнэ. 

Дуучин Seungri-ийн утасны яриа болон мессежүүдийг сэргээн шалгах явцад олны танил залуусын групп чат ил болсон бөгөөд тэд тус групп чатдаа охидтой хэрхэн бэлгийн харилцаанд орж буйгаа дүрсжүүлсэн бичлэгээ хүртэл хуваалцдаг байжээ. Тус групп чат найман хүнтэй аж. Тэд бүгд олны танил дуучин, жүжигчин, хөтлөгч залуус бөгөөд тэдэнтэй нэр холбогдсон охид дунд "Twice" хамтлагийн хоёр ч гишүүн байгаа хэмээх мэдээлэл Солонгос улсын цахим сайтуудад нийтлэгдэж эхэлсэн байна. 

Одоогоор дуучин Jung Joonyoung-оос гадна "Highlight" хамтлагийн дуучин Yong Junhyung, "FT Island" хамтлагийн дуучин Choi Jonghoon, "CNBlue" хамтлагийн дуучин Lee Jonghyun нар байсан нь батлагджээ. Одоогийн байдлаар дуучин Yong Junhyung, Yong Junhyung, Choi Jonghoon нар уг групп чатад байснаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн хамтлагаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдээд байна. Цаашид бусад залуусын нэр ч мөн ил гарах нь ээ. Бичлэг хийсэн залууд одоогийн байдлаар долоон жилийн хорих ял оноох төлөвтэй байгаа ажээ. 

Тус улсын хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбоотой хуульд нууцаар бичлэг хийх болон хуваалцах үйлдэл хийсэн хүнд 5 хүртэлх жилийн хорих ял, эсвэл 30 сая вонын торгууль ногдуулдаг ажээ. Тэдний групп чатад биеэ хамгаалах чадваргүй болсон олон тооны охидын нүцгэн зурагууд байх бөгөөд тус охидыг ч мөн хэн болохыг тус улсын цагдаагийн албанаас тодруулж эхэлсэн байна. 

Ийнхүү дэлхийг байлдан дагуулаад буй К-Поп ертөнцийн нэр хүнд унаж тун ч хэцүүхэн байдалд ороод байна. 

 

[Y이슈] 인기에 취한 아이돌의 추락..연예계 인성교육이 시급하다

 

 성접대부터 몰카·경찰유착까지...논란 화수분 된 ”승리 단톡방”

 

Seungri, Jung Joon Young

 

Image result for SBS funE

 

Seungri

 


 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mgl mongold naad huuli chn heregtei bna. mgld ohidiin huviin bichleg hiij tugeeh yavdal herees heterch bna.
IP:204.28.126.147  2019-03-15 12:40:52
zochin монголд к поп шүтээд байдаг охид хөвгүүдэд хүмүүсийн чинь цаад үнэн төрх ийм л байна даа садар самуун хүн чанаргүй одонцорууд
IP:64.119.21.187  2019-03-15 13:09:59
Tse Hohi ni.Hamtlagaasa hamgiin daruuhan um shg haragdchihaad hamgiin zavaan ni bsan bnadaa.uursdiiguu od tengeriin amitad gej bodood bohir zavaan um hiigeed yvdag bolij.Manai od mod geed bdag gar bas zurag hurguu tsug avahuulsan bsan Bas 1 type nii Hun bololtoi.
IP:202.9.42.201  2019-03-15 14:14:56
hmm manai bold ehnerteige shark tselmuun nohor battushigtei chuham nzuud shig hamt koread showdajga zurgaa hiiged bsan gaigui bgaa mongol ohin zuuchilchaagui bgaa zolignuud
IP:202.179.18.63  2019-03-15 16:46:19
Dandar fvsdvfghhhhhhhhhhhhhhhhhhhhhhh hhhhhhhhsb zvfdgvvvvvvvvvvvvvvvfasljdk hfdkshfjsdf
IP:202.131.225.150  2019-03-18 15:09:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.