Д.Сугарын гэр бүл Монголоос дайжиж эхэлсэн гэв үү?

2019/03/15
Share |
Хүмүүс:
Д.Сугарын гэр бүл Монголоос дайжиж эхэлсэн гэв үү?

Монголын төрд өндөр албан тушаалыг ээлжлэн хашсаар өнөөдрийг хүрсэн Д.Сугарын нэрийг сайн болоод муугаар сонсоогүй хүн үгүй биз. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дуусган өнгөрсөн оны тавдугаар сард уг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч тэрбээр өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Түүний нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийн дуулиан арваад жилийн өмнөөс ар, араасаа босч байсныг санаж буй хүмүүсийн хувьд “хуулийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх мэдээлэл гайхахаар, цочирдохоор зүйл биш болжээ. Тэрбээр гэм буруутай эсэх нь тусдаа асуудал. Харин олон жил үргэлжилсэн хэл ам, хуулийн байгууллага хараа хяналт түүний гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдэд нь хүндээр тусч, гадаадад суурьших сонголт руу түлхсэн бололтой. Тодруулбал, түүний охин С.Одонгоо НҮБ-ын Монгол дахь төсөл хөтөлбөрийн байгууллагад ажиллаж байсан карьерээ орхиж, нөхөр гэр бүлийн хамт хоёрдугаар сарын 20-ны өдөр Европ руу явсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний нөхөр Б.Баясгалан “Шунхлай” группийн охин компанид захирлын алба хашиж байсан ч ийнхүү гадагшаа гарчээ. Тус гэр бүл өмч хөрөнгөө хөдөлгөөнд оруулсныг бодоход урт хугацаагаар явж буй бололтой. Гэхдээ хүргэн Б.Баясгалан өдгөө Сингапурт компани, хөрөнгийн бичиг баримтыг зохицуулах ажилтай яваа гэх мэдээлэл ч байна. Мөнхүү түүний бага охин нь Австралид ажиллаж, амьдраад удаж байгаа. Энэ мэт мэдээллээс харвал, С.Сугар үүсээд байгаа нөхцөл байдал, холбогдох олон баримтаас үүдэн гэр бүл үр хүүхдүүдийн хамтаар гадагшаа дайжиж байгаа нь үнэн бололтой.

Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргаар ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш Засгийн газрын түв­шинд Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн гээд төрийн өндөр дээд албан тушаалд 40 шахам жил ажилласан Д.Сугар сүүлийн жилүүдэд төдийгүй  урьд өмнө ч авлигын шинжтэй асуудлуудад нэр холбогдсон ч нотлогдсон нь үгүй. Нэг үгээр бол ямарваа ял зэмлэл үүрч байсангүй. Түүнийг хэд хэдэн дуулиант хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгах хүсэлт гаргаж байсан ч эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас шалгалтын ажиллагаа удааширч, зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ажээ. 

 

Image result for д.сугар

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гантуяа 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Насан... Хүний газар хулгайлаж авч явсан хөрөнгө сайн идэж сайхан амьдраарай гэж хүсэх үлдлээ дээ...эгэл ардууд нь...
IP:122.201.21.38  2019-03-15 12:23:59
Зочин Тэр чигтээ зайлаарай
IP:150.129.141.47  2019-03-15 12:58:21
oron zaigui mgl ulsad orshin suuh nuurgui, orgon zailahaas oor zamgui l baina daa. sugariig barih heregtei.
IP:66.181.184.234  2019-03-15 13:02:11
oron zaigui mgl ulsad orshin suuh nuurgui, orgon zailahaas oor zamgui l baina daa. sugariig barih heregtei.
IP:66.181.184.234  2019-03-15 13:02:43
JJ МОНГОЛ ХҮМҮҮС БИШ МОНГОЛДОО ИРЭХ ЭРХГҮЙ ХҮМҮҮС
IP:124.158.88.8  2019-03-15 13:12:19
Хммм Бүгдийг нь шорон шороо 2 хүлээж байгаа удахгүй биздээ
IP:64.119.17.166  2019-03-15 13:44:13
Зочин Үгүй байлгүй дээ
IP:202.72.245.200  2019-03-15 13:45:02
Д Алдав аа хорь одо хүүхдүүд нь юм аваад зугатна шү
IP:66.181.185.153  2019-03-15 14:38:12
k tuugeeree burmusun mongoloos tonilj khunii nutgiin shoroond bulagdaarai muu shunalt bird
IP:183.177.98.182  2019-03-15 14:46:28
irgen shuudhan barij huruhgiig huraah heregtei!!!ulsaa huduldsan AMITAN!!!!
IP:202.21.118.174  2019-03-15 15:10:28
Ррррр Зайлаад тэнэж яваад золбин нохойн үхлээр үхвэл таарна
IP:139.5.219.62  2019-03-15 17:32:04
zz eh orond n ergej buu oruul!!!! hunii nutagt yasaa taviad suns n buu amirlag
IP:122.201.24.134  2019-03-16 02:53:26
olj avchraad tsaazal hooe ter uulaad bdag hujaad chin iimerhuu urvasan hulgaig haa baigaa gazraas ni chirj ireed tolgoid ni uut uglaad ongotsoor avchiraad olnii nuden deer uutiig ni avaad tsaash haruuldag bizdee . Manaihan chadahgui l dee . End baigaa geriinhenees ni barivchil
IP:64.119.26.187  2019-03-16 20:38:13
Зочин Сугарын нэрийг сайнаар сонсож байгаагүй л юм байна. Нөгөө сүржигнээд барьж хориод, нэгжлэг хийгээд хөрөнгийг нь битүүмжлээд байдаг нөхдүүд юугаа хийгээд хүлээгээд байна аа.
IP:64.119.27.10  2019-03-17 07:34:03
МАНАН МЭЭЕЭ ЭНХБОЛДЫН ГАЛ ХАМ ТУЛДАА ӨДИЙ ХҮРТЭЛ ТЭССЭН, ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЭРЭЙ , ҮР ХҮҮХЭД НЬ МОНГОЛООС ҮҮРД ЗАЙЛААРАЙ
IP:202.9.43.145  2019-03-17 19:46:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.