
| Хүмүүс: |
Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп өөрийнхөө хүчирхийлэлд өртөж буйг гэрчлэх 87 бичлэгийг ил болгожээ. Тэрбээр жүжигчин Эмбер Хердтэй хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд жүжигчин бүсгүй түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан хэмээн олон нийтэд зарлаад байсан билээ.
Харин Жонни Депп үүнийг үгүйсгэн өөрөө хүчирхийлэлд өртдөг байснаа зарлаад байгаа бөгөөд хуучин эхнэрээ шүүхэд өгч 50мянган ам.доллар нэхэмжилсэн байна.
Тэд гэртээ хяналтын камер байрлуулсан байсан гэнэ. Харин тус камерт Амбер Хердийн Жонни Деппийг зодож, цохин, тэр ч бүү хэл архины шилээр цохиж буй бичлэг ч бичигдэн үлдсэн байгаа аж.
Тэрбээр мөн Жонни Деппийн хурууг тасалж байсан гэх бөгөөд тус хэргийн гэрчээр жүжигчин залуугийн бие хамгаалагч Старлинг Женкинс шүүх хуралд оролцохоор болжээ. Одоогоор хамгийн их дуулиан тариад байгаа энэхүү үйл явдал олон ч хүнийг цочролд оруулаад байна.
Олон нийтийн үзэж буйгаар Амбер Херд өөрийн унасан карьераа өсгөхийн тулд Жонни Деппийн нэр хүндийг ийнхүү дэлхий даяар унагаах үйлдэл хийж байна хэмээн таамаглаад байгаа бөгөөд энэхүү үйлдэлдээ өөрөө ороогдон нэг мөсөн газарт унахад тун ойрхон ирээд буй бололтой.


.png)

Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn