
| Хүмүүс: |
Хошин урлагийн "Х-Түц" продакшнд харьяалагдахын сацуу "Boomtown" хамтлагийн гишүүн гэдгээрээ олонд танигдаж байсан нэгэн бол жүжигчин С.Тэмүүжин. Харин өдгөө "Эмоци" продакшнаар овоглогдох болсон тэрбээр энэ өдөр өөрт байж болох хамгийн том бэлгийг хүлээн авч байжээ.
Түүний хүү Т.Анар энэ өдөр хорвоод мэндэлж байсан бөгөөд тэрбээр хүүгийнхээ хамт авахуулсан зургаа өөрийн инстаграмм хуудаснаа оруулан "Миний цэргийн баярын бэлэг...Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!" хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцжээ.
Аавтайгаа усны дусал мэт адилхан хүүгээрээ жил бүрийн энэ л өдөр онгирч насан туршийн бэлгээ гайхуулдаг тэрбээр энэ жил ч мөн уламжлалаа алдсангүй.
Түүний хүү Т.Ананд энэ жил 9 нас хүрч буй бөгөөд улам өнөр өтгөн болсоор буй жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго нарынхаа гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn