
| Хүмүүс: |
Дэлхийн олон оронд алдартай "Шарк танк" нэвтрүүлгийн Монгол дахь хувилбар үзэгчдэд хүрээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус нэвтрүүлгийн оролцогчид төдийгүй шаркууд олны анхаарлыг ихээр татдаг бөгөөд шаркууд дундаас хамгийн олон фентэй нь "Хас" банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр өнгөрсөн улирлын дугаарын хамгийн загварлаг эрхмээр шалгарсан нэгэн. Өнгө өнгийн содон оймсонд нугасгүй түүнийг ямар оймс өмссөн байгааг харахын тулд тус нэвтрүүлгийг үздэг хүмүүс ч байсан гэлцдэг. Харин энэ улирлын дугаарт тэр бүр оймсоо ил гаргаагүй, тэр ч бүү хэл өөрийн инстаграмм хуудаснаа оймс нь ил гарсан зургаа барагтаа л бол оруулахаа больсон тэрбээр саяхан Л.Чинбат, Ж.Оюунгэрэл нартай хамт авахуулсан зургаа нийтэлжээ.
Тэр даруйд нь түүний дагагчид Г.Амартүвшин шаркийн оймсыг л ярьж эхэлсэн байх бөгөөд хамгийн загварлаг шаркын тухай яриа дахин дэгдэж эхэлсэн байна.
"Хас"-ын гэх тодотголоо "оймс"-оор сольсон тэрбээр тун ч даруу загнаж хоббигоо үе үехэн л ийнхүү ил гаргадаг болжээ.




Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn