Гишүүдийн хурууны хээг 600 саяар бүртгэлжүүлнэ

2019/03/19
Share |
Хүмүүс:
Гишүүдийн хурууны хээг 600 саяар бүртгэлжүүлнэ

УИХ-ын Дэгийн тухай шинэ хууль ирэх хаврын чуулганаас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, хууль баталдаг болох юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Цолмонгоос дараах зүйлийг тодрууллаа.

 

-Өнгөрсөн оны намар баталсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэж ажил ямар шатандаа явна вэ?


-Ирэх дөрөвдүгээр сарын 5-наас хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно. УИХ-ын Тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Бэлтгэл ажлыг асар богино хугацаанд хийж, гүйцэтгэж байна. Зохион байгуулалтын хувьд хариуцлагатай, нямбай шаардлага тавигдаж байна.

Өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ерөнхийдөө техникийн шийдлүүд нь гарчихсан. Хурууны хээ бүртгэх техникээ байршуулчихсан байна. Техник, программ хангамж нь шийдэгдчихсэн гэж ойлгож болно. Үндсэндээ тестэлж, шалгах л ажил үлдээд байна даа.


-Хөрөнгө санхүүгийн хувьд хэчнээн сая төгрөг зарцуулж байна вэ?


-Нийт 600-гаад сая төгрөг шаардагдаж байна. Хамгийн бага үнээр л шийдэх чиглэл өгсөн. Өнгөрсөн оны аравдугаар сард хууль нь батлагдсан шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суутгаж өгсөн.


-Санхүүгийн асуудлыг Солонгосын хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ ташаа мэдээлэл үү?


-Тийм. Ямар ч гадны хөрөнгө оруулалт байхгүй. Манай санал систем нь Солонгосын хөрөнгө оруулалт, тусламжаар хийгдсэн байдаг. Түүн дээрээ л нэмэлт программд нь өөрчлөлт оруулаад л суурилуулж байгаа юм.


-Гишүүдийн хурууны хээг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?


-Маргаашнаас /өнөөдөр/ бүртгэж эхэлнэ.

 

 

 

 

 

Б.Эрхэс 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin ee burhan bagshaa yasan ih mungu duuldana ve Huruuniihaa arisiivg huulaad hajuugiinhaa hunii dund huruund naachihgui bol ch yahav dee Tegeed guitsetgeliin hyanalt shalgaltiig sain hiihgui bol bas nemerguiee Uhamsraaraa ajil deeree suujiij boldoggui humuus yum baihdaa
IP:47.17.79.86  2019-03-19 09:42:26
ххр Цайчихсан шаарнууд шүү. Мөнгө босгож идэхийн цондон болсон
IP:66.181.191.32  2019-03-19 10:31:17
zochin Araich dee.Iim yumand iim mungo zartsuulaad suuj baigaadaa ichihgui baina uu? Ta nariig zaaval burtgeh yostoi yu? Icheech ta nar. Burtgehees naash ajlaa hiihgui tiim durak yumnuudiig bid songoson gej uu? Heleh muu ug alga. Chaavaas chaavaas chaavaas... Daanch yav daa.Ta nar chin hun uu?
IP:66.181.176.138  2019-03-19 11:22:12
Зочин Гарыг нь өргүүлжсанал хурааж болно. Босоод зогсож саналаа өгч болно. Төсөвөө хэмнэе. Арчаагүй хүмүүсийг ард түмэн сонгосон байна гэдгээ алхам тутамдаа мэдэрч байна.
IP:198.84.166.138  2019-03-19 12:04:26
лалар арайчдээ. захын албан газар лхэдэн жилийн өмнөөс л хэрэгжүүлж байгаашдээ. тэднээс үнийг нь асуувал онигоо болохоо мэдэж л байдаг байгаа даа
IP:103.212.117.175  2019-03-19 17:37:05
hujaa ene chine nuguu mieegiin tuslah bn shde amiaaraa hamgaalad bsan gar shde
IP:202.9.42.209  2019-03-20 21:49:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.