
| Хүмүүс: |
Өнгөрөгч хоёрдугаар сард Зайсан дахь "KFC"-ийн салбараар үйлчлүүлсэн иргэд хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Үүнээс хойш тус байгууллага реклам сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж бүтээгдэхүүндээ урамшуулал зарлан иргэдийг эргүүлэн татах ажил хийж эхэлсэн.
Харин тус компанийн шинээр гаргаж буй "Карритай тахиа" бүтээгдэхүүнээс дахин иргэд хордсон тухай мэдээлэл "Dorgio.mn" сайтад нийтлэгджээ.
Тус мэдээлэлд энэ сарын 18-ний өдөр тус сүлжээ рестораны нэгэн салбараар үйлчлүүлсэн иргэнд хордлогын шинж тэмдэг илрэн ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх бөгөөд "Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчихлээ шүү дээ.." гэв. Уг иргэний хувьд "Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ. Би өөрөө гайгүй байна. Гол нь хүүхэд минь л байна. Дэмий л идүүлжээ. Шууд л дотор нь муухайраад бөөлжөөд гэдэс нь өвдөж эхэлсэн. Халдвартын хүлээн авах руу очиж үзүүлэхэд эмч нь цаг алдаагүй хурдан ирсэн нь сайн хэрэг" хэмээн хордлогод орсон гэх иргэн арьсан байх аж.
Харин НМХГ-аас өнөөдөр өгсөн мэдээлэлд 12 сүлжээ ресторанд хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн тухайгаа дурдлаа. Тухайлбал худалдаалагдаж байсан ундааны хугацаа нь дууссан байсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан гэх мэт 64 зөрчил илрүүлж тухайн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажилласан байна.
Ийнхүү удаа дараа зөрчил гаргаж иргэдийг эрүүл мэндээр нь хохироосоор байгаа тус ресторанд хэрхэн хариуцлага тооцох вэ?



Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn