Эко бааз руу пуужин харважээ

2008/06/21
Share |
Хүмүүс:
Эко бааз руу пуужин харважээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын IХ ээлжийнхний үүрэг гүйцэтгэж буй Ирак улсын Эко бааз руу энэ сарын 18-нд террористууд пуужин харважээ. Үүр хаяарах үеэр зургаан удаа пуужин харвасан байна. Золоор халдлагад үүрэг гүйцэтгэгчид, хийгээд дайчид өртөөгүй аж. Эко бааз нь Эд-Дивани хотод байрладаг гэнэ. Тус хотод энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа манай дайчид ирэх сарын дундуур эх орондоо ирэх юм байна. Тэдний халааг Х ээлжийнхэн авах бөгөөд одоо Тавантолгой дахь цэргийн сургалтын нэгдсэн төвд бэлтгэл хийж буй аж.

Дашрамд сануулахад манай улс Ирак дахь хүмүүнлэгийн ажиллагаанд 1000 гаруй үүрэг гүйцэтгэгч илгээжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.