
| Хүмүүс: |
Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй "Мартагдашгүй намар" кино билээ. Тус киноны дуу болох "Анхны хайр" дуу 1975 онд зохиогдож байсан бөгөөд өнөөг хүртэл хүмүүсийн дунд дуулагдан хит хэвээр оршсоор буй.
Харин тус дууг саяхан СТА Э.Түвшинсайхан сэргээн дуулсан байх бөгөөд энэ нь олон нийтэд тийм ч их таалагдаагүй бололтой. Учир нь дууны өнгө аяс, нандин чанар алдагдахын сацуу өнөө цагт гологдохоор клип хийсэн гэдгийг олон нийт сошиал орчинд шүүмжилж эхэлжээ.
Дан ганц сонсогчид ч биш уран бүтээлчид ч мөн энэхүү дуунд тун ч шүүмжлэлтэй хандаж буйгаа өөрсдийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байх бөгөөд зарим нь дуучин бүсгүйг энэ дуугаа сошиал сувгуудаас устгахыг зөвлөсөн байна.
Харин тус дууг сэргээн дуулсан СТА Э.Түвшинсайхан үүнд ямар нэгэн байдлаар тайлбар хийсэнгүй. Олонд тийм ч их танигдаж амжаагүй байгаа түүнийг энэ маягаар өөрийгөө таниулах маркетинг хийж байна хэмээн хардах хүмүүс ч мэр сэр гарч иржээ.
Дуучин бүсгүйн хувьд хослон дуулаачдын нэг бөгөөд гэр бүлийнхээ хүнтэй хоршин дуулдаг нэгэн. Үүнээс гадна ганцаар уран бүтээл хийдэг бөгөөд илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд хандан уран бүтээл гаргаж байсан удаа ч бий. Харин энэ удаад хуучны дуу сэргээн дуулах оролдлого хийсэн нь тун ч их эсэргүүцэлтэй тулгараад буй бололтой.

Дуучин Нандинцэцэгийн дуулсан анхны хувилбар:
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn