С.Баярцогт: Надад бол ашигтай, та нар хурдан явуул гэсэн

2019/03/19
Share |
Хүмүүс:
С.Баярцогт: Надад бол ашигтай, та нар хурдан явуул гэсэн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь оффшор дансны хуулгыг авчирсан тухайгаа зарласан байдаг. Харин үүний хариуд С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр эдгээр данснуудынхаа тухай баримтуудыг өөрөө цуглуулж байсан гэх бөгөөд эдгээр нь хоёр хавтас дүүрэн материал болсон байх аж. 


С.Баярцогт: 2017 оны дөрвөн сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад Швейцарийн талд энэ данстай холбоотой мэдээллүүдийг Монголын талд өгөөч ээ гэсэн асуудал тавьсан юм билээ. Монгол Швейцарь улсууд харилцан туслалцах гэрээ байхгүй учраас ерөөсөө өгөх үүрэггүй юм билээ. Энэ бол албан тушаалын хэрэг, мөнгө угаасан хэрэг байж магадгүй гээд тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан учраас прокурорын байгууллагаас нь 2017 оны 10-р сард эрүүгийн хэрэг нээсэн юм билээ. 


Тэр нь Монгол улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юу гэдэг эрүүгийн хэрэг. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, дээрээс нь миний данс нээгдсэн банкны менежерүүдээс гэрчийн мэдүүлэг аваад, үүнийгээ бүгдийг нь цуглуулсан. Хамгийн сүүлд нь бүгдийг нь нэгтгээд "энийг Монгол руу явуулах гэж байна, Швейцарийн холбооны улсын прокурорын санал байна" гээд 2018 оны 12-р сард шийдвэр гаргасан байна лээ. Үүнийг эсэргүүцэж болно. Тэгвэл Швецарийн эрүүгийн хэргийн шүүх, дээд шүүх, давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах юм байна. Тэгэх юм бол хоёр жил болно гэсэн. 


Үүний үр дүнд материал Монголд очиж ч болно, очихгүй ч байж магадгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Энэ бүх үйл явцад би өмгөөлөгчтэйгөө байнга холбоотой байсан. Тэгээд би өмгөөлөгчдөө "үгүй ээ" гэсэн. Энэ материалуудыг би анх 2017 онд эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуулийн дараа АТГ гэрчийн мэдүүлэг авахад өгсөн. 

 

2019 оны нэг сард АТГ надаас өөр асуудлаар байцаалт авахад Швейцарийн тал наашаа материал өгүүлэх гэж байгаа тухай хэлсэн. Манай Швейцарь өмгөөлөгч надаас "үүнийг эсэргүүцэх үү?" гэж асуусан. Харин би "Эсэргүүцэл гаргах шаардлагагүй, харин би мэдүүлэг болон материалаа баталгаажуулаад энэ хэрэг бол хурдан хаагдана. Надад бол ашигтай, та нар хурдан явуул" гэсэн" хэмээлээ. 

 

Тэрбээр ийнхүү Т.Аюурсайхан гишүүний оффшор дансны хуулга авчирсан тухай асуудлыг тайлбарласан бөгөөд үүнийг эрийн сайндаа олж ирээгүй гэх утга бүхий зүйлс дурдав. Тэгэхээр С.Баярцогтын ярьж буйгаар өөрийнхөө оффшор дансны хуулгыг өөрөө эх орондоо авчрах ажлыг хийсэн болж таарах нь. 

 

Харин Т.Аюурсайхан гишүүн энэхүү асуудалд хоёр жилийн өмнөөс анхаарал тавьж эхэлснээ дурдсан байдаг. Зохих албан тушаалтнуудтай уулзаж, захидал шуудан илгээн багагүй саад тотгортой учирч байснаа дурдсан бөгөөд энэхүү дүр зургаас харвал С.Баярцогтын оффшор данс илэрмэгц өөрийгөө өмгөөлөх баримт цуглуулан одоо ил гарган ирж буй нь энэ ажээ. 

 

Image result for с.баярцогт

 

С.Баярцогтын яриаг бүрэн эхээр нь хүргэж байна: 

 

 

Холбоотой мэдээлэл:

Т.Аюурсайхан: С.Баярцогтын дансны хуулгуудыг хуулийн байгууллага дарагдуулахаас сэргийлсэн

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Өөрөө тайлангаа тавих нь яасан юм бэ? Нуусан юм нь гарч ирэхээр л ийм байсан юм тийм байсан юм, мартчихсан байсан гээд л солиорох юм. Олон нийтийг хуурдаг цаг чинь өнгөрсөн шүү
IP:202.9.42.240  2019-03-19 20:34:09
ЗОЧИН САЯ ДОЛЛАР БАЙНА6 ТЭГЭЭД ТА ГАВЬЯА БАЙГУУЛЧИХААД БАЙГАА ЮМ УУ. ТА ЭРИЙН САЙН НЬ ЭРИЙН САЙНДАА ЧБАЙ8ЭРИЙН МУУДАЙ Ч БАЙ.ТА ОФФШОР ДААНСТАЙ ТЭРНЬ
IP:150.129.141.55  2019-03-19 20:38:49
Zochin Heniig huuraad bgan be wh ornoo zarj idchiheed hagarch uhehgui bas soliorood yvna uu?
IP:139.5.217.172  2019-03-19 23:06:11
зочин Энэ Баярцогт юугаа гайхуулаад байгаа новш вэ Ар талд нь байгаа эзэдньүхэхдээ үхэр буугаа тавиулжб байнадаа Та нар хол яваж чадахгүй ээ одоохон ѳѳрсдийнхѳѳ бэлдсэн шавар намагтшигдэж үхэх болно
IP:202.126.89.125  2019-03-19 23:47:00
Bulgan Nadad zeeluulchih,egch ni hadgalj baiy
IP:94.239.109.128  2019-03-21 05:03:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.