С.Баярцогт өөрийгөө ”гэмт хэрэг үйлдээгүй” гэв

2019/03/20
Share |
Хүмүүс:
С.Баярцогт өөрийгөө ”гэмт хэрэг үйлдээгүй” гэв

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр өөрийн оффшор дансны асуудлаар  сэтгүүлчдэд тайлбар  хийлээ. Энэ үеэр тэрээр өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй хэмээсэн бөгөөд Швейцарь улсаас авчруулсан баримт материалууд түүнд ч мөн бий гэдгийг харуулав. 


Харин тэрбээр Т.Аюурсайхан гишүүнийг хүний хувийн нууцад халдсан хэмээн буруутгаад буй бөгөөд энэ хэрэг тун удахгүй хаагдана гэдэгт итгэлтэй байгаагаа ч мөн зарлажээ. 


Түүнд оффшор данс байсан уу гэвэл байсан. Харин энэ асуудал хууль, хүчний байгууллагын дунд өрнөх ёстой байсан ч дунд нь Т.Аюурсайхан гишүүн орж хутгалдсан нь түүний төлөвлөгөөг нураав бололтой. Тиймээс л тэрээр өөрт байгаа хоёр цүнх дүүрэн баримт материалыг ийнхүү ил гаргаж ирэв үү? Ямартаа ч тэрээр өөрийн оффшор дансны хэргийг тун удахгүй хаагдаж нэг тийш шийдэгдэнэ гэдэгт тун ч итгэлтэй сууна. 


С.Баярцогт: Байгууллагын болон хувь хүний нууц гэж байдаг. Тэрийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хоёрдугаарт, дансны хувьд олон мэт харагдаж байгаа байх. Хятад явах гэж байгаа бол бид төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учир еврогийн данс нээж таарна. Тиймээс данс нь олон юм шиг харагдаад байгаа юм. Хэрэгтэй холбоотой деталь зүйлс ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд хийгээд УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан байж буруу мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ёстой юм.


Миний АТГ-т гаргаж өгсөн материал Швейцариас ирсэн материалтай бүрэн нийцэж, батлагдана. Тиймээс оффшортой холбоотой хэрэг удахгүй бүрэн дүүрэн шийдэгдэж, хаагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ дотор гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслэх байх” гэсэн юм.

 

Т.Аюурсайхан

2017 оны 4 дүгээр сард Швейцарын Прокурор, "Credit Suisse AG" банк, өмгөөллийн товчоонд илгээсэн миний албан тоотуудыг Ц.Мөнх-Оргил сайдын үед ГХЯ-ны Төрийн дипломат шуудан дээрээс дугтуйг задалж, албан тоотыг замаас нь үзэж, гацааж ч байсан. Тийм учраас арилжааны буухиа шуудангаар илгээж байсан.


2018 оны 4 дүгээр сард ШХУ-ын ГХ-ийн сайд Игнацио Кассис Монголд айлчлахдаа УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч надтай уулзах хүсэлт тавьсны дагуу Монгол Швейцарын парламентын бүлгийн гишүүн биш ч гэсэн тус бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтад нь оролцож, С.Баярцогтын дансны талаар маш тодорхой асуудлууд дэвшүүлж, араас нь хөөцөлдсөөр ирсэн. Авилгатай Тэмцэх Газраас ч бас нөгөө талд албан хүсэлт илгээсэн. Хоёрхон хоногт дансны хуулгуудыг аваад ирээгүй юм.

 

 

 

 

 

 

С.Баярцогтын яриаг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү: 

 


 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ану Худалчлуйварчин
IP:49.0.218.232  2019-03-20 10:41:21
зочин Энэ ч ингэж гүрийж сурсан хулгайч л даа.Манайх гэж арчаагүй ард түмэнтэй юмаа.би хууль зөрчөөгүй ч гэх шиг улс төрийн өндөр соёлтой оронд бол төрийн өндөр алба хашиж бсан хүн эх үүсвэр нь эргэлзээтэй орлогоо гадаадад оффшор данс нээж татвараас зайлсхийсэн нь маш ноцтой гэмт хэрэг шүү. Өөрийгөө буруугүй гэж яриад л энэ ард түмнийг маллачихдаг гэж бодоод бх шиг бна. Үгүй шүү одоо та нарыг хамгаалдаг АТГ ,шүүхийнхнийг үндсээр нь суга татаж хаяна.Дээр нь эх орноосоо урвасан урвагч шүү чи.
IP:202.126.89.78  2019-03-20 13:24:35
Зочин Муу хулгайч шорондоо ор
IP:202.9.42.230  2019-03-20 13:29:04
Zochin Er ni bol uls turch yaj yawaad offshior dansand munguu hadgalah hemjeenii ih hurungtei bolson be? gedeh chin ene nuhuriig hardah shalgah hamgiin engiin shaltgaan yum bishuu. Tiim bj bi gemt hereg hiigeegui geed bhiin. Tsalingaaraa aimdarhiig chin harnaa gej onigoo baidag biluu. Tuun shig tsalingaa offishiort hadglsan yum uu?
IP:133.82.250.243  2019-03-20 13:57:47
Зочин УЛС ТЕРЧИЙН ЦАЛИНгаар ИЙМ байгаа чинь л асуудал байна аа!!!Муур, хулгана болж цаг идэх ямммар ч шаардлагауй. Хурдхан ялаа уурч, ард нь гарч улдсэн амьдралаа элдуулж амьдрахгуй байхаа бод, (хараал идсэн) С. Баярцогтоо!
IP:66.181.183.248  2019-03-20 14:30:00
ХХ ҮНЭН НЬ ИЛРЭЭД ҮХЛЭЭ ЮУ ГЭДЭС НЬ ДҮҮРЭЭД ХАГАРАХ БИЙ
IP:124.158.88.8  2019-03-20 14:33:32
kkk buur neg guriigeed surtsan.
IP:122.201.21.129  2019-03-20 15:16:41
Зочин Хор цацахаар шавьж амь тэмцэн гарч ирдэг нь хорвоогийн жам бѳлгѳѳ
IP:150.129.141.3  2019-03-20 20:50:19
Аюурзаныг дэмжигч Яасан олон данстай байсан хулгайч вэ? Юаниар хулгай хийвэл юаний данс руугаа, еврогоор авилгалаа авбал еврогийн данс руугаа хийдэг байсан байх нь. Монгол төгрөгийн данс энэ хүнд байсан юм болов уу? Бараг байгаагүй л болов уу. Сая доллар таг мартчихдаг овоо муу хулгайч шүү. Ганцхан энэ үг чинь чамайг ямар аймаар том хулгайчийг батлах ноцтой баримт шүү.
IP:202.9.43.19  2019-03-21 10:06:06
Зочин Чиний тэр Швецарын банкинд данс нээлгэсэн чинь гэмт хэрэг мэдэв үү. Буруугүй юм бол яах гэж данс нээлгэсэн юм . Шударгаар олсон мөнгө юм бол яах гэж Швейцар банкинд хадгалуулдаг юм. Монгочуудыг юу ч мэдэхгүй тэнэг гэж бодсоор байх уу айн? Элбэгдорж,Эрдэн
IP:66.181.190.100  2019-03-25 01:08:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.