
| Хүмүүс: |
Залуусыг байлдан дагуулж стэнд ап комеди урлагийг олон нийтэд таниулан шинэ шатанд гаргасан "UB Comedy" клубын залуус нэг л өдөр тус тусын замыг хөөж тусдаа клуб нээн ажиллуулах болсон. "UB Comedy"-с туурга тусгаарласан залуус "Comedy Lab" хэмээх клуб байгуулсан нь ихээхэн шуугиан тариад байгаа.
Харин тэд тоглолтынхоо маркетингийг тун ч өвөрмөц хийжээ. Тэд "дахин төрсөн нь" хэмээх утга бүхий нүцгэн зургаа авахуулан өөрсдийн сошиал сувгаар цацсан нь урьд өмнөхөөсөө тэс өөр зүйл үзүүлэхийн нэгэн илрэл байж ч болох юм.
Гэсэн ч тэдний энэхүү зураг авалт сошиал орчинд багагүй шүүмжлэл дагуулж эхэллээ. Дэлхий дахинаа нэгэнт алдартай болсон энэхүү позыг ихэвчлэн эмэгтэйчүүд сонгон зурагаа авахуулдаг. Харин +18 сэдвээр хэт их ярьдаг хэмээх шүүмжлэлд өртсөн тэд ийнхүү нүцгэн зургаа нийтлэсэн нь садар самуун сурталчилж буй нэг хэлбэр хэмээн эцэг эхчүүд шүүмжилж эхэлсэн байна.



Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn