
| Хүмүүс: |
Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг бусдыг заналхийлсэн хэргээр шалгаж эхэлжээ. Түүнийг Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын нас барсан хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг заналхийлсэн хэрэгт мөн буруутган шалгаж эхэлсэн байна.
Түүнтэй холбоотой хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан ч тэгэсгээд намжиж байсан удаатай. Харин энэ удаад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх, 21.9 дүгээр зүйл буюу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах хэрэгт буруутган шалгаж байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn