Ч.Ганжавхлан: Бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар...

2019/03/21
Share |
Хүмүүс:
Ч.Ганжавхлан: Бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар...

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн хүчирхийлэл газар авч нийгмийг тэр чигт нь айдаст автуулах болсон. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа учраас олон нийтийг нүдээ нээхийг уриалан "Лантуун дохио" бүлгэм дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн.

Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийг хараад зүгээр өнгөрдөг хүмүүс ч мөн хүчирхийлэл үйлдэгчдийн нэг хэмээн зарлаж нүдээ нээхийг уриалсан Ч.Ганжавхлан олон нийтэд хандан ийн бичжээ: 

Хамгийн аймшигтай аюул хамгийн ойроос ирдэг бол ...

Тэднийг хамгаалах хүмүүс нь бас хамгийн ойрхон байх ёстой! Өнөөдөр бид хэтэрхий олон дотор муухайрмаар, хэцүү хэргүүдийг үзлээ, харлаа, сонслоо. Дөрвөн настай бяцхан хүүг хоёр удаа хагалгаанд ортол нь зодсон хэргийн цуурай тасраагүй байтал зөвхөн сүүлийн хоёр сарын хугацаанд бага насны 69 хүүхэд аймшигтай яргалал, хүчингийн хэргийн золиос болсон албан ёсны мэдээлэл тархаж, тэр нь зүгээр л нэг энгийн зүйл мэт хараал идсэн оффшор моффшор, улс төрийн хулгайгаа булаацалдсан мэдээнүүдийн дундуур замхран одно. Бүхэл бүтэн хоёр анги дүүрэн охидыг хоёрхон сарын дотор хүчиндсэн байхад бид ингээд л сууж байна !


Итгэмээргүй ... Гэтэл хоёр хоногийн өмнөөс Баянхошуунд байрлах Ид шидийн орны хамгаалах байр маань түүхэндээ байгаагүй олон хүүхэдтэй болж, яаралтай ор нэмж байрлуулах хэрэгцээ үүсч, багтаж шингэхгүй чихцэлдэж эхэллээ ... Хамгийн бага нь гурван настай ... Бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар ... Энэ олон хүчингийн хэргүүдийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байна. Их ойроос үйлдэгдэж байгаа гэсэн үг. Гэрээрээ нэг архичид цуглуулж хүүхдийнхээ хажууд хорвоогийн бүх мууг үзүүлээд тасраад унахад шүлэнгэтсэн нүд, шуналт сэдлээр бяцхан охиныг харж ямар нэгэн зүйлийг сэдэж буй тэр нагац ах, тэр аавын найз !!! ... Ганц ахыгаа чи ШОРОНД ХАТААХ гээ юу, хэнд ч хэлж болохгүй мэдэв үү! гэх үрээ бус араатныг өмөөрөх бидний нинжин сэтгэл. 69 гэдэг тоо бол ил гарсан мэдэгдсэн хэрэг, тэгвэл таван хэрэг тутмын зөвхөн нэг нь мэдээлэгдэх магадлалтай гэх судалгаанаас бодвол 345 охин бяцхан зүрхэндээ хар толботой хорвоог туулж байж мэдэх ийм л заваан нийгэмд бид амьдарч байна. Тэд бидний хөрш, тэд бидний хамаатан, тэд бол Монгол хүмүүс, харин бид бол хүчирхийллийн эсрэг НЭГ САРЫН аянд, профайл зургаа солих хөдөлгөөн, уриа лоозонгоор өөрсдийгөө хуурсан тэмцэгчид ! ... Долоо хоногийн дараа юун дөрвөн настай хүү, юун 69 хүүхэд, өөрт нь ямар ч хамаагүй аль нэг улс төрч, эсвэл дуучны хувийн амьдралыг илүү сонирхон утсаа маажих .... Энэ яг юу вэ хүмүүс ээ ? Бид яг хэн болчхоод байна аа ... Яаж бид тайван унтах вэ ? Бидний хүүхдүүд ямар хүнтэй сууж ямар нийгэмд амьдрах юм бэ ? Эсвэл та гадаад явлаа юу ....


Энэ асуултыг ялгаагүй өөртөө их нухацтай тавьж үзлээ. Шийдэл байхгүй биш байгаа юм байна, Ид шидийн орон, Лантуун дохио, хүчирхийллийн эсрэг энэ тэмцэлдээ илүү хүчтэй зүтгэж, ажлаа илүү сайн хийх ёстой юм байна, ид шидтэй ах эгч нар илүү олон болох ёстой юм байна, талбай дээр биш хөрш айлтайгаа, урд гудамжныхаа архичинтай, дээд айлд байнга сонсогдож байдаг тэр чимээтэй тэмцэх ёстой юм байна ... Гэтэл хорвоогийн өргөсийг үгүй хийе гэвэл гутлынхаа улыг зузаал гэдэг үг бас байдаг. Өнөөдөр Ид шидийн орны маань хамгаалах байр нээгдсэн цагаасаа эхлэн нэг жилийн дотор яг 73 дахь хүчирхийллийн хэрэг дээр багаараа ажиллаж асуудлыг шийдэн, эргээд гэр бүлтэй нь байнгын холбоотой эргэж тойрч ажиллаж байна. Гэтэл гал унтраах байдлаар системгүй мэргэжлийн баггүй ажиллаад эхний гурван жил ердөө 26 хэргийн ард гарсан байдаг. Гурав дахин бага хугацаанд гурав дахин илүү, бас үр дүнтэй ...

 

Гэхдээ нөгөө талаасаа хоёрхон сарын дотор гарч буй 69 хэрэгтэй харьцуулбал тун чиг хангалтгүй муу ... Сайн муу ажиллах талаар ярих гэсэнгүй, бид нэгдээд олуулаа байж чадвал том хөдөлж болж байна гэсэн санаа ... Энэ жил шар хад, улиастайн эцэст Ид шидийн орон хоёр баригдвал их том өөрчлөлт ирж болно гэж найдаж байна. Өнгөрсөн хагассайнд хашаагаа цэвэрлэх гэж очоод урд гудамны 300 метр газар яг 14 архичин гудманд ууж байхтай таарсан, бүр тоолсон. Хүн бүрийн ард дор хаяж 2-3 хүүхэд байгаадаа гэсэн бодол гол зурсан ... Хэдэн ийм гудам, хэдэн ийм архинд живсэн амьдрал, тасарч унасан хүмүүс байгаа бол гэдэг бодол ... Зөв газраа ирж байна даа гэсэн өөр нэг бодол ...


Төр засаг биш, Монгол улсын хууль цааз биш, цагдаа ч биш ... ТА үүнийг зогсоох болно, өөр бидэнд сонголт бас шийдэл байхгүй ... Гурван жил хүний наймааны эсрэг гэж хамт явсан нэг сайн дурын гишүүн минь өөрөө энэ хэргийн хил дамнасан хамгийн хүнд хохирогч байснаа их сүүлд уйлаад ярьж билээ ... Ум ма ни бад ми хум ... Аюул бас тэмцэл их ойр байж мэднэ. Юм таашгүй шүү, таны дүү, таны сайн найз, эсвэл хөрш чинь энэ чөтгөрийн тойрогт шаналж яваа юм биш биз? Их өвддөг ч хүчээр татаж гаргахаас өөр арга байхгүй тэр тойрогт ....

 

 

Image may contain: 1 person, standing

 

Image may contain: 6 people, people standing and outdoor


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Eviidee Яагаад Монголд төрснийхөө хариуд хүчирхийлүүлж байгаан бэ хөөрхий үрс минь. Ямар ад зэтгэрийн муухай араатан нялх үрсийг өөр нүдээр харна бэ? Энэ бүх болохгүй буруу гэдгийг гэр хорооллын гэр бүрийн галаа өдөр бүр цагаан хоолойгоор шаардаж байх хэрэгтэй. Яг соёлын довтолгоон шиг байнга шалгаж, албадан хүмүүжүүлэх хэрэгтэй.
IP:42.148.142.217  2019-03-21 10:22:28
арай ч дэ Бид өөрсдөө тэмцэхгүй бол төр засаг тоохгүй, хуулиа улам зөөллөөд яргачдыг улам давраагаад өөгшүүлээд бна. Яамаар ч юм бэ, биеэ авч явж чадахгүй юмнууд олон хүүхэд гаргаад амьдаар нь зовлонгийн далайд живүүлчих юма
IP:202.179.27.177  2019-03-21 12:34:25
Altan Tanai ajild amjilt husie..Her bargiin hun barij avaad hiichih ajil bish gedgiig oilgoj bna. Shantralguihiij bgaad talahal ilerhilie. Bi ih mungu ugch chadagui de... Dalaidsusal nemer bol uuda. ...Dansni dugaar ugch boloh u. 99141495
IP:202.21.106.151  2019-03-21 12:34:25
А Хацран дээр нь тамгал аавд олны дунд явахааргүй насаар нь гэмшүүлж амьдрах хэрэгтэй. Архидалтаас их юм гарна. Яагаад манай төр засаг аливаа асуудлыг нэг талд нь гаргаж чадах чадваргүй өлбийсэн юм бэ
IP:66.181.181.79  2019-03-21 12:53:54
zochin Ganjavkhalangaar uneheer bahdah setgel turj bna.Urid shunu 4nastai huug uruwdun zurh shimshirch honoloo.
IP:64.119.24.146  2019-03-21 14:04:14
Bold Ene baliar novshnuudiiig bugdiiiig no zasaaaad hunguluuuud haychihmaar....eruuul huniiii sanaand bagtmaargui
IP:174.236.7.42  2019-03-21 17:31:26
Zochin Ene deer uneheer manai Mongol ulsiin SHUUH,PROKUROR,ATG avilgald idegdeed boor yaahaasch butsahgui humuusuud bolchihchee tiimees ard tumen bugd bostsgooj ene yalzarsan niigemiig ugui hiimeer bn shvv dee hamgiin turuund SHUUH,PROKUROR,ATG TURIIN BUH BAIGUULGUUDIIG IH TSEVERLEGEE HIIMEER BN SHVV!!! ESVEL TSAAZIIN YALIIG SERGEEH HEREGTEI NEN YAARALTAI tegehgui bol ene avilgal heeli hahuuli gazar avsaar buur utagaa aldaad bn shvv dee ard tumen min!!!
IP:124.5.49.245  2019-03-21 19:25:25
suvdaa hetsuu ch niigem hetsuu ch uls boljdee
IP:188.168.153.9  2019-03-21 20:25:41
Yargachin gaj dontoi uher Mongolchuud Mongol yargachin gentei adguusnuudiin dund tursunduu gomd.
IP:202.9.45.210  2019-03-21 21:40:35
eh hun iim humuust shuud ter himiin tariag ni hiih heregtei. iim humuusiin ur udam uldeh yusgui.
IP:66.181.161.31  2019-03-21 23:48:21
ohidtoi aav iimerhuu erchuudiig zasaj taigan bolgoh heregtei. yasan gej jaahan ohidiin amidraliig suiruulj bga yum.
IP:202.131.251.130  2019-03-22 09:41:55
zochin mglchuder em yer ix evderch bna xuuxdedee uuraa gargaj zoddoj bna esvel bur sooktoi xumuus garch irj bna xun ix evderch bna ene bol ulsiin ajil xiigdexee boliod dambauursanas bolj bgaa yum xumuusd gard ajil bxgui baraanii une xet undur niigem dexi mgl xumuusn xaramia xicheedeg setgexuitei ajilgui bgaagaas xun gertee zugeer neg suuna daraa n exnertei xereldene tgd ene niigemd surug uzegdel ix tv bol nil bayan amdral xaruulna kino allaga esvel sadar samuun bas nutsgen shaldan xuuxnuud net xeruul
IP:202.55.188.38  2019-03-22 14:57:55
иргэн нээрээ нүүрэн хэсэгт нь тамгалж баймаар байнаа.Хүн болгон хараад үр хүүхдээ дэргэдээс аваад зугтахаар болгох хэрэгтэй.Хүүхэд хүчирхийлдэг новшнуудын зургийг ил гаргах хэрэгтэй бусдад жигшүүлэх хэрэгтэй
IP:66.181.167.53  2019-03-22 16:54:38
33 arxi, yaduural, xariutslaggui baidal, belenchleh setgelgee ene bugd bidniig jiwuulj bn.
IP:180.149.93.14  2019-03-22 18:16:32
зочин төрсөн охиноо хүчинддэг хүмүүс эхлээд багаас нь хичээлээ хийсэнгүй, ийм хэрэг хийлээ гэж гарыг нь өргүүлэх, зодож эхэлдэг.тэгээд ээжийг нь итгээд явсны дараа хүчирхийлдэг. ийм хүмүүс үхээсэй. миний аав шиг сайхан хүмүүс байдаг л байх. гэхдээ сайн нөхөр гэж байсангүй. явсан хойгуур зоддог нүддэг. тэрийг нь ирэхээр нь хэлүүлэхгүй бүхийл аргыг хэрэглэдэг адгийн аав нэртэй гаж донтонгууд үхэж далд ор. та нарыг үзэн ядаж байна. ээжүүд ээ хүүхдийн гарыг өрүүлэхийн бүү зөвшөөр эгэм нь зөрчихдөг юм бил.
IP:103.57.93.160  2019-03-23 10:27:31
sara Mash zov hellee.nasand hureegui nyalh huuhed bitgii hel bi mongol yvahaas aidag.zailshgui shaardlagaar l ochdog.ug n minii eh oron.daan ch ochih durgui bolchihson.gadna baidag naizuud maani bugd l adil.hariin nutag bol hariin nutag hogshirood mongoldoo ochood yaj amidrah bol ghees mash ih aidag.mash ih.sorry.
IP:124.65.116.182  2019-03-23 11:00:25
sara Buhimdaad bn.iim muuhai hereg uildsen humuusiig toriin nuutsad hamruulj bn gd shuud tsaazlah heregtei.tiim maniac mongold hereggui.ger horoololiin ailuudiig tsegtsleh heregtei.g horoololoos garsan ohid huuhnuud denduu muuhai emegteichuud bdag.het yaduu haraa hyanaltgui ohidoo osgoj estoi bolohgui.hunii bagiin zan hezee ch arildaggui.gudamjinaas guilgachin oruulj ireed tur tejeej bga yum zagnadag daramtaldag etseg ehchuud mongoloor duuren.bolomjtoi yedee l huuhedtei bolbol ug n??
IP:124.65.116.182  2019-03-23 11:13:08
sara Huuhed huchindsen zodson maniaciig gadnii noloogui bolgooch.arhind n hor hiih,togond tsohuilah,amia horloson bolgoh,jivuuleh gd.nadad erhiig n ogoosoi.bi bol tsaas bal garzdahgui olon yum yarihgui shuud alna.aa bas argagui hamgaalalt gj bn.huuramch notolgoo bas.20iod jil so kino uzsen bj.hen ch yu ghgui..
IP:124.65.116.182  2019-03-23 11:19:52
zochin Niigmiin ene aimshigt zyiltei temtsej byatxan irgedee xamgaalax ajild xuchin zytgej baigaa aguu mundag zaluu chamdamjilt xysie
IP:176.158.21.29  2019-03-23 17:39:19
зочин дээр доргүй заазанд явуулмаар хүн их болжээ ийм хүмүүсийг
IP:202.9.43.24  2019-03-23 23:26:01
Munhuu Ma nuhur bidniig deerelhdeg daramtaldag.salj angijirnaa
IP:66.181.160.67  2019-03-24 09:33:34
Munhuu Sots uyed huchindegch gaj yumnud bsan.naizin aav,ah,tanihgui Hun.oroldson,zavdsan.anhaar, sertsgeeye ahan duus mini!!!!
IP:66.181.160.121  2019-03-24 09:41:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.