
| Хүмүүс: |
"UB Comedy"-с өрх тусгаарлан "Comedy Lab"-ийг үүсгэн байгуулаад буй залуус өчигдөр өөрсдийн нүцгэн зургаа сошиал сувагт байршуулсан нь шуугиан тариад байгаа билээ. "Дахин төрсөн нь" хэмээх сэдвийн дор ийнхүү нүцгэн зургаа нийтэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Харин залуус энэ тухай тайлбар өгчээ.
Тус клубын гишүүдийн нэг болох Хар Төөгөө "Дахин төрөхдөө хувцастай төрөх байсан юм уу? Зүгээр л зохиомж ш дээ, хэсэг Монголчуудад нүцгэн л зургаа авахуулбал ижил хүйстэн гэж хэн ойлгуулсан бэ? Хэн бэ?" хэмээжээ.
Олон нийтийн зүгээс хэт задгай яриатай, +18 сэдвээр хэтэрхий их ярьдаг гэх шүүмжлэлд өртөөд буй тэд энэ удаад садар самуун сурталчилсан гэх хэрэгт унаад буй бололтой. Тэдний энэхүү маркетинг хэр хол явах бол? Ямартаа ч залуус олны анхаарлыг татах аргаа ийн олсон байна.


Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn