
| Хүмүүс: |
Засгийн газрын өнөөдөрийн /2019.03.21/ хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэр болон "Монголросцветмет" нэгдлийн бүтэцийн асуудлыг хэлэлцэн улсын үйлдэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар "Эрдэнэт"-ийг авах мөнгө улсаас гарчихсан мөнгө. Тэгэхээр энэ бол ганц үйлдвэрийн бус ноцтой асуудал. Цаашдаа цөөхөн хүн УИХ, Засгийн газрыг мөнгөөр барьчихаад хүссэн болгоноо хийдэг, нэг төгрөг зарцуулчхаад 100-г хулгай хийдэг байх уу гэдэг асуудал. УИХ шийдвэрээ гаргачихсан. Шүүх будлиулаад байгаа нь ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар, эздийнхээ захиалгаар будлиулаад байгаа хэрэг. Шүүх цагаандаа гарсан" хэмээлээ.

ШУУД: ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА