
| Хүмүүс: |
Өчигдөр сошиал орчинд хамгийн их дуулиан тарьсан эрхмээр дуучин Нара тодорлоо. Хүүгийнхээ аавын ажил дээр очсон ч хөөгдөж гарсан тэрбээр энэхүү үйл явдлаа өөрийн сошиал сувгаар дамжуулан олон нийтэд цацсан нь олон ч хүний эгдүүцлийг хүргэв.
Нэг хэсэг нь түүнийг хувийн амьдралаа олон нийтэд цацлаа хэмээсэн бол нөгөө хэсэг нь хариуцлагагүй эрчүүдийг буруутган шүүмжилж эхэлсэн. Харин дуучин Нара энэ цагаас хойш үүргээ ухамсарладаггүй, хариуцлагагүй эрчүүдтэй дайн зарлахаа мэдэгдсэн бөгөөд "Би энэ лайвыг хийе гэж бодсон юм. Яагаад гэвэл Монголын ийм арчаагүй, давруу, хариуцлага хүлээдэггүй, тэнэг эрчүүдтэй үнэхээр дайн зарлана. Төрсөн хүүхдийнхээ өмнөөс харж байгаад "наадах чинь миний хүүхэд биш" гэх шиг. Тийм байж болно ш дээ. Гэхдээ ийм аймар бүдүүлэг байж болохгүй. Монголоор дүүрэн арчаагүй эрчүүд. Мундаг том компанийн захирлууд. Төрсөн хүүхэддээ ганц төрсөн өдрөөр нь баярын мэнд хүргээд, уулзаад, хүний нүүр лүү харчих чадалгүй байж хүүхэд нь бэлэг өгье гээд ирэхэд п**да минь зайл гээд дүүтэйгээ хамт хөөж байна" хэмээлээ.
Тэрбээр өнөөдөр хүүдээ ДНК-ийн шинжилгээ хийлгэхээ мэдэгдсэн. Харин өнөөгийн нийгэмд байгаа хариуцлагагүй эрчүүдтэй тэмцэхэд нь дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй эмэгтэйчүүд, олны танил бүсгүйчүүд олон байна.


Дуучин Нара: Хариуцлага хүлээдэггүй эрчүүдтэй би дайн зарлана
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn