
| Хүмүүс: |
ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян Ё.Сагсай прокурорын хууль бус үйлдлийн талаарх "НУУЦ" бичлэгийг өнөөдөр задаллаа. Тус бичлэгт нэгэн эмэгтэйг бэлгийн дарамтад оруулснаа хүлээн зөвшөөрч буй Ё.Сагсай прокурор гарах бөгөөд тэрбээр энэ мэтээр олон ч хэргийг зохицуулж байсан тухай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр дурдсан байдаг.
Бүхэлдээ дөрвөөс таван минутын бичлэгээс ердөө хориодхон секундийг ийнхүү ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян ил болгоод байна. Өмнө нь энэ асуудлаар хэд хэдэн удаа хуулийн байгууллагад хандаж байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй буцаагдаж байсан тэрбээр олон нийтэд зарлан энэхүү асуудлыг шийдэхээс өөр аргагүйд хүрээд буйгаа ч мөн дурдлаа.
Энэ мэтээр цаашид бичлэгийг хэсэгчлэн үзүүлэхээ мэдэгдсэн тэрбээр ийм байдалд орсон ч хэлж чадахгүй байгаа хохирогчдыг хамгаалахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Тус бичлэг ердөө л нэг хэрэг дээр болж өнгөрсөн зүйл гэдгийг Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар мэдэгдлээ. Энэ мэтээр шийдсэн хэрэг Ё.Сагсайд олон бий гэдгийг ч дурдсан бөгөөд "Сагсайдах" хэмээх нэр томьёо гартал хууль бус үйлдэл хийсэн хууль хүчний байгууллагын удирдлагуудад ямар хариуцлага тооцох вэ?
.jpg)
Бичлэгийг дараах холбоосоор үзнэ үү:
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn