
| Хүмүүс: |
Дуучин A Cool нэг хэсэг реппер Gee-г халз тулаанд дуудаж шуугиан дэгдээгээд байсан бол энэ удаад түүний нударга зөрүүлж буй бичлэг сошиал орчинд тархсан нь түүнийг багагүй эвгүй байдалд оруулаад байна.
Тэрбээр хөтлөгч Анууштай нэгэн арга хэмжээний үеэр үл ойлголцож улмаар түүнийг түлхэж унагааж байгаа бичлэг нь олонд ил болоод байгаа бөгөөд үүнд A Cool тайлбар хийжээ.
Түүнийг Анууш хүүгийнх нь хажууд эвгүй байдалд оруулсанд тэрээр ийнхүү уурласан гэх бөгөөд дуучин A Cool-ийг биеэ хянах чадваргүй нэгэн хэмээн дүгнэх хүмүүс олон байна. Яг одоо сошиал орчинд өрнөж буй "Нэг минут" аяны үеэр түүний энэхүү бичлэг цацагдсан нь дуучин залуугийн карьерийг ихэд унагаад буй бололтой.
Ингээд түүний тайлбарыг бичлэгийн хамтаар хүргэж байна.

Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn