
| Хүмүүс: |
Өнгөрөгч Пүрэв гарагт дуучин Нара өөрийн хүүгийн эцэгтэй үл ойлголцсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь чамгүй шуугиан дэгдээсэн. Үүнээс үүдэн сошиал орчинд мөн багагүй маргаан дэгдэж дуучин бүсгүйг шүүмжлэгсэд болон дэмжигсэд хоёр тал болон өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж эхэлсэн. Харин олноо Цэнхэр үст хэмээн алдаршсан Цэрэн энэхүү үйл явдлыг өөрийн өнцгөөс ийн тайлбарлажээ:
Миний том хүүг төрөхөөс өмнө эцэг нь сураггүй орхиж байлаа. Төрсний дараа нэг хэсэг нөхөргүй гэж адлагдаж байв. Тун удахгүй Риктэй суухад энийг яаж тоодог байна аа, янхан гэсэн хандлага их байв. Миний хүүгийн эцэг нэг ч удаа мөнгөн тэтгэлэг өгч үзээгүй ч би бас түүнээс гуйж, хорсож үзээгүй. Бид хоёр хүүхэдтэй болъё гэж төлөвлөөгүй нь үнэн... хүүхэдтэй болоход тэр хариуцлагаас айж зугтсан гэж би бодсон... Эсвэл угаасаа надад хайргүй байсан ч байж мэднэ... Бид хоёр бас хожмын хариуцлагыг мэдэхгүй бэлгийн харилцаанд орж байж... Хэн хэн нь амьдрал мэдэхгүй бацаанууд байж... Би бүх шаналлыг биеэрээ туулсан ч бодит байдлыг тунгааж, тэр хүнтэй ахин харилцаагүй...
Өнөөдөр олон өрх толгойлсон ээж байна гээд л нийгмээрээ уурлацгаах... Аав ээж болох хосууд хүүхдээ хэр зэрэг санал нийлэн, төлөвлөдөг бол? Эргэн тойрны хүмүүсээс сонсоход эрчүүдийг хүүхдээр урхидаж, уях гэсэн цаашилбал эд хөрөнгийг нь булаах санаатай хүүхнүүд их олон... Үүнийгээ ч нийт дундаа нуудаггүй... Үүнийг мэддэг эрчүүд ч хүүхнүүдтэй богино харилцаа тогтоодог мэт...
Бид хэт эрт гэрлэж байгаа... Юу юугүй л хүүхэд... Эцэг эх бид ч хүүхдэдээ боловсрол муу олгож байна.
Би дан хөвгүүдтэй... Эмэгтэйчүүд ер нь эрчүүдээс их юм шаардахаасаа илүү сайн найз, зөвлөх байвал болчих юм шиг санагддаг... Эрчүүдийг хэт үзэн ядсан арчаагүй алиагаар нь дуудаж цаашилбал удам судраар нь доромжилж эхтэй нь барьцалдан, намайг тэжээх ёстой, чи өгөх ёстой гэсэн сэдлээр хандахаа азнаач гэж боддог.. Одоо айхтар эр эмээрээ талцаад байлгүй асуудлын зангилааг хармаар...
Нара бичлэг хийж шуугиан дэгдээхийг мэдсэн бол ямар ч нөхөр, эсвэл харилцагч барьц алдана... Угаасаа Нара ээж эгчийнх нь араншинг мэддэг байж ингэх нь зөв үү л гэж бодлоо... Ер нь эмгэнэлт жүжгийг хэн тоглоно тэр л хуйлруулдаг нийгэм...
Энэ постыг дан хөвгүүдтэй ээжийн хувьд бичлээ... Харааж зүхэлгүй, таалагдахгүй бол алгасчхаарай.



Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn